Tuesday, December 18, 2012

Монгол эрчүүд байна уу? гэнэ ээ... бүсгүйчүүд маань...

Монгол эрчүүд байна уу? гэнэ ээ... бүсгүйчүүд маань...
байгаа....
бид байгаа
Морьтойгоо, дээлтэйгээ,
дэндүү уужим сэтгэлтэйгээ
дэлхийн талыг эзэгнэж явсан ухаантайгаа
дэргэд чинь бий...

 Эхийнхээ хэвлийгээс төрөхдөө аврал эрэн бархирсан
 Эрэлхэг Монгол хар хүү өвгөдөөсөө өвлөсөн сургаалтай
 Эцгийнхээ голомтод ханхайн үлэмж ухаанд хурцлагдан
 Энэрэл хайр нигүүлслээр мөрөө үлдээх жудагтай

Жинхэнэ эрчүүд чинь  

Дэлхий шиг хүмүүс шүү дээ тэд чинь ...

Дээлийн хормойдоо дэлхийг багтаачихсан

Дундуур сэтгэлгүй ээ дундрамгүй үйлтэй яваа 

Ээээ за яах вэ аальтай бүсгүй таныг 

Эхийнхээ өвөрөөс гаралгүй Эхнэр авсан 

Эцгийн урдууд тонгойн сархад хүртсэн
Элээ мэт дэвсэн сахалтай нялхас
Эгдүүцэлийг тань хүргэсэн байж мэдэх
Энэлэн шаналгаж зовоосон байж мэдэх 

.... Та олсонгүй гэлтэ

Жинхэнэ эрчүүд чинь  

Дэлхий шиг хүмүүс шүү дээ тэд чинь ...

Дээлийн хормойдоо дэлхийг багтаачихсан

Дүүрэн сэтгэлтэй  дундрамгүй үйлтэй явдагийм


бид байгаа... зогссоор байгаа
тулгаа...туургаа...түмнээ түшсээр 
ганхахгүй ган болд шиг дэргэд чинь бий

харин та нар минь дэмжсээр, эргэж тойрон тэвэрсээр, өлгийдсөөр үзэсгэлэн гоо. үнэн сэтгэл, үлэмжийн гоо чанараараа бүүвэйлсээр байгаарай,
бид унахгүй...ухрахгүй...улалзана... дүрэлзэнэ...

Монгол эр хүн дэргэд чинь бий....


нэн сайхан байлаа
монгол эр хүн:)

Tuesday, May 22, 2012

Сэтгэлийн утас цохилоод...

Ажил ихтэй блогт цаг гаргалгүй явсаар өнөөдөр нэг найзуудаа уншсан чинь Урьд эртийн тухай блог уншиж байтал сэтгэлийн утас цохилоод
...............................................................................................................................................................

Чихэргүй дарсгүй, сэтгэлтэйгээ хамт хувцасаа тайлсан сайхан бүсгүй бий...

алдцийм... бардам насаа бараагүй байтал минь явцийм... амжаагүйм
анхаардаг л байж гэж амаа барьдийм... булаацийм бишээ булаалгацийм
хаяахан нэг харц тулгардагийн гунигтай байдын би, бас тэр...
амьдрал нь жаргалтай байг гэж залбираад нуруугаа харуулад алхдаг... дахин гай болохгүйм шүү...  хайралдаг...

сайхан байлаа...

Tuesday, March 20, 2012

Болохгүй болохгүй чи бэлэг биш /Бүсгүй /
Болор үнэт шигтгээтэй алтан бэлзэг биш
Хүний хүүгийн хуруунд зүүгдээд хүссэнээр нь талхлагдаж
Хүчээ баран өнгөө алдах эрдэнэ биш

харин бал бурам
хархыг хүсдэггүй нуугдсан үзэсгэлэн
сэтгэлийн гүнд дэх үгсээр нь гоо г нь тамшаалсан
танилцахыг хүсдэггүй бал бурам ...

Дэлхий даахааргүй их дурлалцаж дээ бидэн...

Дэлхий даахааргүй их хайрласан байж уу  Өчигдөр би бас л од харлаа  Өнөөх л хэвээрээ надтай ярьж байна  Он цагийн элээсэн тэр богинохон хэт ...