Monday, October 24, 2016

Намайг орхисон өчигдөр саяхан ирээд
Намрын тухай хөөрөлдлөө
Насны ганцан хайр минь гэнээ
Налаад суухад аятайхан гэнээ
Өвлийн хүйтнээс дээр гэнээ
Өчигдөр өнөөдрөөс илүү гэнээ
Нөмөр нөөлөгт минь дулаацан суугаад
Хавар зунаар явах уу гэлээ...

Saturday, October 22, 2016

Тээр дээр тэнгэрт байгаа...

Тээр дээр тэнгэрт байгаа байгаа... тэртээгээс зөөлхнөөр ширтэн илбэж байгаа...

Saturday, October 8, 2016

Үг яг үнэндээ амьд

Үг яг үнэндээ амьд
Үнсээд буцахаас илүү бодьтой
Булбрай зоолон цээжинд чинь гар хүрэн илбэж
Борхн зүрхний чинь гүнд үүрээ засах чадалтай 

Үг өөрөө бүхэл бүтэн ертөнц би дуралцан
Үзэсгэлэн гоог чинь тамшаалж зүрхэн чинь ороод гарсан би... бас дуралцан 
Үнсэж үнгэлж үгээрээ чамайг таалахад
Үнэндээ чи ч надад дурлана даа магад дурлана...

Шүлэг найраглал бол яг л ...
Ариун онгон биеэ надад зориулан тайчиж 
Амисгалаа түгжин чичрэх үзэсгэлэнт бүсгүйн сэтгэл шиг... цэвэрхэн
Анисгандаа нулимас цийлэгнүүлэн нандин бүхнээ үдэх 
Амраг хосийн бал сар шиг бодьтой
-Чука- :)

Дэлхий даахааргүй их дурлалцаж дээ бидэн...

Дэлхий даахааргүй их хайрласан байж уу  Өчигдөр би бас л од харлаа  Өнөөх л хэвээрээ надтай ярьж байна  Он цагийн элээсэн тэр богинохон хэт ...