Monday, December 15, 2025

Дулаахан үг дурласан сэтгэл Дуусах гээд байгааг мэдэрч байна уу? Дуулах дуу төгсөх гээд хөндүүрлэж байгааг сонсож байна уу? Дотогшоо гүн ороод олон бодолд дарагдчихаад Даалгүй бөглөрчих гээд Эгшиглэж байгааг сонсов уу? Дуулахдаа хөндүүрлэх бидний жаргал холдоод байгааг Дурсах бүрдээ санаашран түүх болон үлдээчих гээд Дуртай сайхан бүхнээ хоосон болгож хаяад Дайжчих гээд хархирч байгааг сонсож байна уу? Дурсахдаа санаашрах бидэнд Дэргэд минь байсан .... унтарчих гээд бадамлаж байгааг мэдэрч байна уу?

Thursday, November 6, 2025

Purified by fire

Нөгөөх чинь үхсэн…. Талаар нэг асгарсан үгсийг чинь Тайван суугаад түүж хормойлдог өнөөх чинь үхсэн Өөрөөс чинь өөрийг чинь хаацайлж өмнө чинь сөхрөөд суучихдаг Өнөөх чинь өнхрөөд өгсөөн, өвдөг шороодсон Дурлаж шохоорхсон үеийн цэл залуу настайгаа хамт Дутуу орхисон бүхнээ өөрөөрөө нөхөх гээд тэнд ээ үлдсэн Сэтгэлээ шатааж хүрлийж барайсаар Гомдлоо хүлхээд дурсамж болгоод буцсан.. Би байхгүй одоо Хайрлаж байсан үеийн чинь өнөөх байхгүй Ховорхон хэлдэг цөөхөн хэдэн үгтэйгээ хамт тэнд ээ үлдсэн Ховорхон дусагнах хэдхэн нулимстайгаа хамт Хад шиг чулуу шиг үүрдийн мэт хатчихсан Байхгүй би одоо Танихын аргагүй өөр болсон Тайван биш агсам болсон Таалагдахгүй бүхнээ өөрөөсөө өшиглөж хаяад Тамхины хөх утаанд холын бодолтойгоо хоцорсон Өөрийгөө хайгаад ч олохоо больсон Өнөөх чинь одоо байхгүй.. Хэний ч өмнө бөхийхгүй гээд уул өөд мацсан Хэнхдэг цээжээ яраад мөсөн дунд үүрлэсэн Хүн бүрийн өөдөөс тоомжиргүй зэрвэс хараад Хүйтэн хөндий, хэнд ч уярахаа больсон Шүлгийн хэдхэн мөрөндөө уусаж хамт нисээд Шүүмж ятга үгэнд чинь баригдахаа больсон Нэрээр чинь тамгалсан хэдэн шүлгээ унтраачхаад Хуурмаг цагийн чинь яг тэр мөчүүдэд мөс болоод үлдсэн Чиний мэддэг өнөөх чинь байхгүй ..

Чука


Saturday, September 13, 2025

Гуйхгүй ээ би одоо чамайг

Дуртай байсан уу гэж үү  

Тийм ээ дурласан байсан
Дууг хүртэл чиний нэртэй дуулж
Дутуу орхисон үг бүрийн тоогоор хайрын харц илгээн
Тэрлэж татсан шүлгийн, чиний тухай мөрүүд
Дурлалын минь цэнд тэнцэлгүй гологддог байсан.

Дуудахгүй ээ одоо бол..тэр үг дуусчхаж
Даль жигүүртэн тэнгэрээр дүүлэн нисэхэд нь
Дэргэдээ байлгах гэж өөрийгөө бас хуурсаар
Үрчхэж ээ би. Хоосон болгоод цүүлчхэж 

Дурласан байсан гэдэг ээ хэзээ ч харин нуухгүй ээ

Харах нүдний минь өмнө, хос бүжиг бүжих чамд
Хачин ихээр сэтгэл гонсойн хайр горьдсоор
Нэг л мэдэхэд намрын тухай эргэцүүлж
Нэхэхээ больжээ би өөрийгөө хол татчихаж
Хайртай гэдгээ сэтгэлийн гүнээс мэдрэвч
Горьдохоо больжээ би өөрийгөө хориод цоожилчхож

Одоо би өөрөөрөө байж болох уу
Үйлийн цензур дэргэд ирдгээс хойш
Үгүй гэж хэлж болох уу? Муу хүн болчихгүйгээр!

Үзэсгэлэн гоог, байгалийн сайхныг мэдэрч
Урлагийг гоёыг тамшаалж дуурь аязаа тултал нь чангалж
Үнэнээрээ байж болох уу, Ирэхгүй буцахаасаа өмнө!

- Чука- 2025.09.13

Wednesday, June 18, 2025

Энэ өргөө гэрийг минь 

Их Монгол өвгөд бүтээсэн юм.

Эзэн эрхт ухааны дээдээр тунгаан 

Эрэлхэг гүн бат эв эеэр аргамжин

Дайсны өөдөөс нумаа татахдаа бодож

Дээлтэй гээ

Дэвсгэртэйгээ

дэндүү уудам нутагтайгаа адилхан

Энгийн хийсэн юм

Эрдэнэ бүтээсэн юм.

Ээжүүдийн минь өндөгний цусаа шингээн ширлэсэн эсгийгээр бүрж

Энэ уудам нутагтаа цагаан тамга дарсан юм.

Цайрсан хотон дахь хоньтойгоо адилхан өнгөлж

Цаст уулын оргилд ч амьдана гэж ухаарсан юм.

  Чука.

Thursday, April 17, 2025

Нэг л мэдэхэд холдон одсон гэнэн цагаан нас минь Навчсаа гөвөн хагдарч дахин цэцэглэх модод шиг Идэр насны минь тэг дунд гунигийн дуу аялна Аль эртнээс үнэн гэж гартаа атгасан худал Амьсгал боож сэтгэл хоосруулж байвал Тавиад явуулсан нь дээр Эргэж хараад алхсан нь дээр Хайр хариуцлага амьдралын олон нугачаа дунд Хаана нь оршино вэ яг чи өөрөө ! Эргээд ирэхгүй өдрүүдийг барих гэж хичээх бүрд Хоосон гартай уйтгарлан ганцаар зогсоно.. ..Орхиод явуулсан нь дээр Нуруугаа харуулаад алхах л хэрэгтэй. Тэгж л он жилүүд өнгөрдөг шүү дээ! Тэвэрсэн хайрласан чадах бүхнээ хийсэн ч Дутуу байна гэвэл.. зүгээр дээ Цаашаа зам харагдахгүй бүдэг юм.. би орших хэрэгтэй Их олон зүйлс бодохоосоо өмнө Яг чи хаана нь оршино вэ?

Thursday, February 27, 2025

Эцэг

Боргил өдрүүдэд хөдөлгөсөн тоос бүрийн чинь буух орон зай

Болчимгүй хэлсэн найраглал муутай үгсийг сарниах цаг хугацаа

    Үүдний өрөө шиг Эцэг..

    Үлэмж их орон зай

Ган болд баг зүүсэн үрчийсэн хар өвгөн Гуниглах завгүй өдөр цагаа урсгасан Гологдож орхигдсон нялх бацаан.

  


Thursday, January 23, 2025

Нэг л... Нээх их үнэтэй юмаа хулгайд алдчихсан яах ч араггүй мэт мэдрэмж .............Цав цагаан гэгээлэг өнгөлөг булш шиг .............Амь үгүй дүнсгэр цонхгүй шилтгээн шиг .............Чинээндээ хүртэл баярлаж догдловч .............Чимээ аниргүй жингүйдсэн төгсгөл нь харагдахгүй зам мэт