Thursday, November 6, 2025

Purified by fire

Нөгөөх чинь үхсэн…. Талаар нэг асгарсан үгсийг чинь Тайван суугаад түүж хормойлдог өнөөх чинь үхсэн Өөрөөс чинь өөрийг чинь хаацайлж өмнө чинь сөхрөөд суучихдаг Өнөөх чинь өнхрөөд өгсөөн, өвдөг шороодсон Дурлаж шохоорхсон үеийн цэл залуу настайгаа хамт Дутуу орхисон бүхнээ өөрөөрөө нөхөх гээд тэнд ээ үлдсэн Сэтгэлээ шатааж хүрлийж барайсаар Гомдлоо хүлхээд дурсамж болгоод буцсан.. Би байхгүй одоо Хайрлаж байсан үеийн чинь өнөөх байхгүй Ховорхон хэлдэг цөөхөн хэдэн үгтэйгээ хамт тэнд ээ үлдсэн Ховорхон дусагнах хэдхэн нулимстайгаа хамт Хад шиг чулуу шиг үүрдийн мэт хатчихсан Байхгүй би одоо Танихын аргагүй өөр болсон Тайван биш агсам болсон Таалагдахгүй бүхнээ өөрөөсөө өшиглөж хаяад Тамхины хөх утаанд холын бодолтойгоо хоцорсон Өөрийгөө хайгаад ч олохоо больсон Өнөөх чинь одоо байхгүй.. Хэний ч өмнө бөхийхгүй гээд уул өөд мацсан Хэнхдэг цээжээ яраад мөсөн дунд үүрлэсэн Хүн бүрийн өөдөөс тоомжиргүй зэрвэс хараад Хүйтэн хөндий, хэнд ч уярахаа больсон Шүлгийн хэдхэн мөрөндөө уусаж хамт нисээд Шүүмж ятга үгэнд чинь баригдахаа больсон Нэрээр чинь тамгалсан хэдэн шүлгээ унтраачхаад Хуурмаг цагийн чинь яг тэр мөчүүдэд мөс болоод үлдсэн Чиний мэддэг өнөөх чинь байхгүй ..

Чука