Monday, April 20, 2026
Tuesday, February 10, 2026
Tuesday, February 3, 2026
Зүгээр дээ Болно доо гэж тэвчиж явсаар эцэсийн цэгт
хүрдэг тэ..?
Хүч ээ гаргая гэсэн ч хаашаа юу хийхээ мэддэггүй тээнэгэлзэн
Хэсэгтээ барьц алдаад түгжигддэг тэ..?
Тэр үед.. үнэн бас зөвт байдал л дааж чадах хүч өгч үлддэг юм бил ээ. Өөртэйгөө нүүр тулж..Ойр торойны харилцаанд орж буй бүхий л хүний тухай тайван суугаад тунгаан бодож, бодол ухаан хүрч буй тэр хэсгээсээ эхлээд л .. алдаа оноо бүхнээ шүүн тунгаагаад өөртөө үнэнчээр хөндлөнгөөс харж үнэ цэнтэй амжилт бүхнээрээ шат босгон өгсөх хэрэгтэй юм шиг.. тэндээс эрч хүчээ олж аваад нэг сайхан цэгц суугаад нөлөөж буй болон нөлөөлөл авч болох бүхий л харилцаагаа тунгаан бодоооооод ....
Юуyаас ч гэх юм хэнээс ч гэх юм тэр нэг үл бүтэх худал хуурмаг
зүйлс илэрхий дэргэд ирээд хатган ёвроход, амьдралдаа оруулалгүй түлхээд зай бариад
өөрийгөө хамгаалчихдаг бололтой гэхдээ ихэвчлэн тэр худал хуурмаг, мэхлэл, шууд
ирдэггүй юм байна. Их тойруу Заримдаа их алгуур аажуу дөхөөд …… нэг их
бодолгүй дассаар анхаарч үзэлгүй итгэчхэж магадгүй бололтой.
Үнэн зөвтэй өөрийгөө нэгтгэх хэрэгтэй..! үр дүнтэй цаг
гаргах нь их чухал аж..ажилдаа дарагдан хойшлуулж болдоггүй юм санж..
Жижигхэн ч гэсэн худал хуурмаг оршиж байх л ахуйд, хэн ч
бай юу ч байсан орхиод, Орхиод гэдэг маань өөрийн үнэт зүйлс нэвт
шингэж үнэртдэг тэр хүрээ тойрог өөрөөр хэлбэл чиний гэх бүх зүйл дэлгээтэй
байдаг тэр орон зайнаасаа ходуулаад түлхчих хэрэгтэй гэсэн үг л дээ.
- Хэн бага зүйлд итгэмжтэй байна тэр их зүйлд ч итгэл
даахаар найдвар төлүүлж болохоор гэдэг их үнэн шүү.
Үнэтэй гэж бодож санадаг зүйлсийг маань ..үл тоогоооод.. Үгүй ээ Үнэн зөвийг нэг их ойшоохгүй ч амаараа тултал минь магтах тэр хоосон магтаал их хорон аж..,
Их бага гэхгүй ч хэцүү тулгамдсан үед хэн рүү ханддаг вэ
гэдгээ анхаарах хэрэгтэй юм байна..
Хэн асуудлыг чинь харааааад чадахгүй мэдэхгүй байсан ч хамт чимээгүй
суудаг вэ гэдэг их үнэлэм юм байна..
Баяртай хөөртэй сайхан болгоныг хуваалцах хүн гараад л ирдэг бололтой,
Инээмсэглээд харахад хүлээгээд авах хүн ч олдоод байдаг
юм шиг.
Гэхдээ харахуй оргиод ганцаар юм шиг сэтгэл.. бишээ ухаан бяцарч хэмхрэх мэт тэр үед,
Хэцүү хүнд байна шүү гээд......! Яадаг юм билээ гээд.....! яваад очих хүн амар олддог
бил үү..
Олон хүн сонсдог л доо .. гэхдээ сайн ойлгодог бил үү
Заримдаа ойлгодог ч байх гэхдээ завгүй тэрийг ойлгох
з.а.й.г.ү.й.. байдаг.
Заримдаа цаг завтай ч баруун солгойгүй шүүж шүүмжлээд л
хэцүү байгаа дээр нь дараад авах адгуусны араншин нь илрээд л ..
Тэгээд яадаг бил ээ? Өөрөө өөрийгөө зүгээр дээ болно
доо гэж аргадна..... Гэхдээ болдоггүй тэ?
Амьдралын хүнд хэцүү үед нэг л хүн үгүйлэгддэг юм
байна.
Зөв байна буруу байна гээд дүгнээд байдаггүй шийд гаргаад чиглүүлчих гээд яараад байдаггүй. Ингэх ёстой тэгэх ёстой гээд заагаад байхгүй......Зүгээр л чимээгүйхэн сонсоод ах минь дүү минь найз минь гээд л алдаа оноотой нь хамт сонсооооод хоёулаа учрыг нь олноо гээд нэг сайхан хамт санаа алдчихдаг тийм хүн.. салж явааааад.... шөнө бүр үүрээр найзаа ийм юм биш үү гээд залгахаас ч буцахгүй нэг тийм хүн....... үгүйлэгддэг юм байна. Дэргэд чинь ийм хүн байдаг бол талархахаас араггүй юм. Баярлалаа гээд хэлчхэж баймаар юм байна явахаас нь өмнө...! Тийм л хүн байж чаддаг.. байх ч хэрэгтэй.. тиймийн тулд үнэн зөвийн шугамаас нэг их холдохгүй орших хэрэгтэй байх.......!
..Чук..
Tuesday, January 20, 2026
Monday, January 19, 2026
Wednesday, January 14, 2026
-
Гуйхгүй ээ би одоо чамайг Дуртай байсан уу гэж үү Тийм ээ дурласан байсан Дууг хүртэл чиний нэртэй дуулж Дутуу орхисон үг бүрийн тоогоор х...
-
Нөгөөх чинь үхсэн…. Талаар нэг асгарсан үгсийг чинь Тайван суугаад түүж хормойлдог өнөөх чинь үхсэн Өөрөөс чинь өөрийг чинь хаацайлж өмнө ...
-
Нэг л мэдэхэд холдон одсон гэнэн цагаан нас минь Навчсаа гөвөн хагдарч дахин цэцэглэх модод шиг Идэр насны минь тэг дунд гунигийн дуу аялн...