“Боллоо. Одоо яг больё. Бодол санаа тэг дундаа зогсолт хийдэг юмсанж
Сэтгэлийн хөөрөл биш. Жүжиглэсэн том үйлдэл эсвэл өөрийгөө хуурдаад өнгөрдөг хэсэгхэн сэтгэл уналт биш ээлжит нэгэн амлалт ч биш, Харин хуучин амьдрал чинь аль хэдийн өөрийн мэт санагдахаа больсныг нэг цэгт ойлгуулсан тайван бөгөөд гүн дотоод мэдрэмж.........
Сонирхолтой нь, эхэндээ гаднаас юу ч өөрчлөгдөөгүй мэт харагдаж Нөгөө л ажил. Нөгөө л хүмүүс. Нөгөө л өдөр тутмын хэвшил. Гэвч дотроо чи аль хэдийн өөр хүн мэт болсон......байх....
Шалтаг шалтагнууд үнэмшилгүй сонсогдож, Бусдын өнгө яриа өмнөх шигээ дарамтлахаа эвсэл гайхшируулахаа болино. Урьдын айдас, болгоомжил байсан ч тэд амьдралыг чинь захирч хууль дүрэм мэт хүрч боломгүй өндөр мэт санагдахаа болино.
Харагдахгүй тэр шийдвэр хуучин зан чанарыг чинь эвдэж бараг юу ч үгүй болгоно
Чи түүнтэй маргахаа больдог бишээ орхидог.
Тэвч гэж ятгахаа болино.
Бүх зүйл хэвийн гэж батлахаа болино.
Хуучин амьдралаа хамгаалахаа болино.
Нэг зүйлийг ойлгодог.
Хүчээр буцаж болох ч, сэтгэлээ буцаж дийлдэггүй............................................
No comments:
Post a Comment