Явсны минь дараа л битгий. Ертөнц хөрсөн доороо намайг аваад ороход Явах замын минь цагийн зүү тэнд цохилж эхлэхэд Намайг битгий дуудаарай Зоргоороо битгий асуугаарай Явсны минь дараа бүдчин байсан шаналал, шүүмжлэн харах харц Оргүй хоосон гэдгийг дэлхий мэдээд дүнсийнэ Тэр цагийн эхлэлд намайг дуудсан дуу бүр Талаар нэг тарсан ч олоод очихгүй буцна.. Явсан яг тэр мөчөөс хойш, Үзэг минь чамтай ярина, Үл тоогдсон зурвас бүр минь, сэтгэлд чинь очоод зоогдоно. .. .. .. .. Хүн бүр эгнэн жагсаад тэнгэртээ харих жамт орчлонд Хайрлаж амжаагүйм хэмээн мянгантаа үглээд нэмэргүй Тэгэхэд хайр сэтгэлд чинь амилаад. Талаар нэг урсаж хүн бүрийг илбэсэн ч надад хүрэхгүй буцна.. Явсны минь дараа зургийн минь өмнө түүдэг асаасан ч Янаг хайр дурлалын сүүлчийн ая тоглосон ч Хайр гэдэг, үгээр л бүтээд болчихдоггүйг Хашхирч дурсаад ч нэмэргүй, үйлдлийн өчүүхэн ч мөр үлдэхгүй.. Тэр үед Би тэнд амьд оршсон, төгсөөгүй Эхэлсэн байна..
No comments:
Post a Comment