Thursday, August 6, 2026

Хайрлаж дурлаж харамлаж хүсэж хорин зургаан хавар үнэн байлаа Холдож ойртож халгиж цалгиж хорин зургаан намар зөв байлаа Хорин зургаан зун үгийн сайхнаар магтуулж өнгө хувирдаггүй шавар ваар шиг энгийн бас даруу Хагарч цуурсан ч хорин зургаан өвөл бүрэн бас бүтэн байлаа.....

Одоо би хүсснээрээ хагарч өнгө бүрээр солигдож
Орчлонгий төгсгөл хүртэл долоон өнгөөр гэрэлтэж болох уу


2026.08.06