Явсны минь дараа л битгий. Ертөнц хөрсөн доороо намайг аваад ороход Явах замын минь цагийн зүү тэнд цохилж эхлэхэд Намайг битгий дуудаарай Зоргоороо битгий асуугаарай Явсны минь дараа бүдчин байсан шаналал, шүүмжлэн харах харц Оргүй хоосон гэдгийг дэлхий мэдээд дүнсийнэ Тэр цагийн эхлэлд намайг дуудсан дуу бүр Талаар нэг тарсан ч олоод очихгүй буцна.. Явсан яг тэр мөчөөс хойш, Үзэг минь чамтай ярина, Үл тоогдсон зурвас бүр минь, сэтгэлд чинь очоод зоогдоно. .. .. .. .. Хүн бүр эгнэн жагсаад тэнгэртээ харих жамт орчлонд Хайрлаж амжаагүйм хэмээн мянгантаа үглээд нэмэргүй Тэгэхэд хайр сэтгэлд чинь амилаад. Талаар нэг урсаж хүн бүрийг илбэсэн ч надад хүрэхгүй буцна.. Явсны минь дараа зургийн минь өмнө түүдэг асаасан ч Янаг хайр дурлалын сүүлчийн ая тоглосон ч Хайр гэдэг, үгээр л бүтээд болчихдоггүйг Хашхирч дурсаад ч нэмэргүй, үйлдлийн өчүүхэн ч мөр үлдэхгүй.. Тэр үед Би тэнд амьд оршсон, төгсөөгүй Эхэлсэн байна..
Thursday, June 11, 2026
Subscribe to:
Posts (Atom)
-
Гуйхгүй ээ би одоо чамайг Дуртай байсан уу гэж үү Тийм ээ дурласан байсан Дууг хүртэл чиний нэртэй дуулж Дутуу орхисон үг бүрийн тоогоор х...
-
Нөгөөх чинь үхсэн…. Талаар нэг асгарсан үгсийг чинь Тайван суугаад түүж хормойлдог өнөөх чинь үхсэн Өөрөөс чинь өөрийг чинь хаацайлж өмнө ...
-
Энэ өргөө гэрийг минь Их Монгол өвгөд бүтээсэн юм. Эзэн эрхт ухааны дээдээр тунгаан Эрэлхэг гүн бат эв эеэр аргамжин Дайсны өөдөөс нумаа т...