Sunday, October 18, 2026

Хатуужсан гэж бодсон юм сан


Дурсамж бүрээ тунгаан олзолж хатуужсан гэж

Дуу бүрий эцсийн утга тайлагдаа гэж

Дутуудаа үл автан сэтгэлээ баяжуулж Хатуужлаа гэж.. санасан юм сан


Сартай шөнийг гуниглуулдаг нас минь дуусчихсан гэж

Салхитай тэнгэрийг уяраадаг нас минь өнгөрчихсөн гэж 

Сайхан бүсгүйн дурыг булаан харцанд нь өнжин

Сэтгэлийн гүнд нь уяраадаг нас минь

дууссан гэж хатуужсан юм сан. 


Болохгүйг хүчлэхгүй л гэж шийдсэн юм сан

Бодол бүрээ хөөхгүй гэж тунгаасан юм сан..


Гэнэт л гараад ирлээ 

Гэгээ татаж цэлмээд ирлээ 

Эрт урьд явчихсан гэж санасан мөч бүрийг минь 

Санагдтал сэрээчихлээ, сэргээчихлээ.. 


Догдлоогүй удсан сэтгэл сандраад ч байх шиг..

Дурсамжид мөнхөрсөн нандин минь үнсээд ч байх шиг


2026.10.18 Чук.. 16:54

No comments: