Эр хүн охид худалдаж авдаггүй
Энхрий бяцхан үрсээ мөнгөөр далайлган задардаггүй
Ижийнхээ хэвлийгээс төрөхдөө аврал эрэн бархирсан
Эрэлхэг Монгол хар хүү би өвгөдөөсөө өвлөсөн сургаалтай
Эцгийнхээ голомтод ханхайн үлэмж ухаанд хурцлагдан
Энэрэл хайр нигүүлслээр мөрөө үлдээх жудагтай
Эр хүн охид худалдаж авдаггүй
Энхрий бяцхан үрсээ мөнгөөр далайлган задардаггүй ээ.............
Бүсгүй хүн бие худалдах учиргүй
Бүлээн амиа золин сүнсээ буртаглан бэдэрдэггүй
Бодол ухаан төгөлдөр монгол хатдын удам
Булбарай хөөрхөн охид энэ ертөнцийн чимэг ээ
Эцгийнхээ өвөр дээр эрхэлсээр бүсгүй айл д даруусан
Ээжийнхээ сургаалд ухаа жин цэгц алхах учиртай
Бүсгүй хүн бие худалдах учиргүй
Бүлээн амиа золин сүнсээ буртаглан бэдэрдэггүй ээ
