ChukaVerse,
ChukaVerse — a world of words, thoughts, and emotions. Үг, бодол, мэдрэмжийн орон зай.
Tuesday, January 20, 2026
Хүн гэж амьтан заримдаа их сонин
Хоёрхон чавхдасаар хорвоог уйлуулж дуулуулж баясдаг ч
Хамтран нэгдэж алхах урт замын харгуйд
Улаан зоосны нүхээр цоо ширтэх нь гуним..
Monday, January 19, 2026
Их ойрхон ч тастаж боломгүй цэцэг
Их ойрхон ч тастаж боломгүй цэцэг Сайхан юмаа энэ үзэсгэлэн, дөнгөж нахиалан нарны гэрэл үзэж буй цэцгийн дэлбээ шиг.. Сарны туяанд гялтганах цасан ширхэг, талст бүрээ гайхуулан салхи даган хийсэх шиг.. Дүү минь дураараа жаргаарай Дүнсийх их уулсын сүр бараанд дарагдаад Дуртай бүхнээ орхилгүй баярлан баясаж жаргаарай Дутуу бүхнийг өөрөөрөө нөхөх гэж бусдын төлөө инээлгүй Дуулах дуугаа гуниг үргээтэл аялаж өөрийн дураар бүжээрэй..
Чука.
Wednesday, January 14, 2026
Дулаахан юм аа
Дулаахан юм аа Харц чинь үг чинь ... Халамцуухан дуулах дуу, уруул чинь Хааяа дуугүй ширтээд инээх чинь Дулаахан юм аа Дутуу орхисон шүлгийн үг бүрийн нэхэл шиг Дурлам эгшигт аялгуу сэтгэл татан уяраах шиг Дуу төгсөлгүй эгшиглэх сартай шөнийн айзам шиг Уярам юм аа.. утга төгөлдөр цагаан, цэвэр юм аа.. Авч болохгүй бэлэг, бие Анзаарч боломгүй аяз, амьсгал Хүрч болохгүй сар жилийн алслал Хүсэж боломгүй ариун нандин үзэсгэлэн Нандин юм аа .. хүрч үл зүрхлэм ариухан юм аа Би явах уу даа? Ганц сайхан дуртай шүлгээ уншчихаад би холын хол явлаа Гал шиг асаж ус шиг урсгачхаад хаашаа ч хамаагүй явлаа.. Тэгэхгүй бол дулаан цэвэр сайханд дуугаа дуулж хорогдчихоод Төгөлдөр ариун нандин бүхнийг нь бас бүхнээ үл тоон нисгэчих гээд.. Гэхдээ.. Дулаахан юм аа .. дуу аялан хорогдом гэгээлэг юм аа.
Чука..
Newer Posts
Older Posts
Home
Subscribe to:
Posts (Atom)
Хатуужсан гэж бодсон юм сан
хайрт хүмүүсээ хөсөр хаях дургүй
Би хайрлуулах дуртай, гал халуун хувиршгүй гүн гүнзгий тийм ариун хайраар хайрлуулах дуртай. тал дундуур бөөн цэцгэн дунд хаашаа ч харсан цэ...
би ч, чи ч..........................чөлөөтэй болсон
аймаар ажилтай толгой өндийлгүй цаацтай зууралддаг байшд хэд хоног тээл дуусвуу үгүй юу тэнэгтээд л блогт ороод иржийгаан ....хэдэн үг шивээ...
Араас хутга шаадаг хүн яг дэргэд минь
Би гал шиг дүрэлзэнэ ганц хоёрхон үгээр уул нурааж галтай цогтой зүрхэнд чинь үүрлэнэ хэзээ ч гарахааргүй. тэгэхэд чиний зүрх хайлан урсаж х...