Их ойрхон ч тастаж боломгүй цэцэг
Сайхан юмаа энэ үзэсгэлэн, дөнгөж нахиалан нарны гэрэл үзэж буй цэцгийн дэлбээ шиг..
Сарны туяанд гялтганах цасан ширхэг, талст бүрээ гайхуулан салхи даган хийсэх шиг..
Дүү минь дураараа жаргаарай
Дүнсийх их уулсын сүр бараанд дарагдаад
Дуртай бүхнээ орхилгүй баярлан баясаж жаргаарай
Дутуу бүхнийг өөрөөрөө нөхөх гэж бусдын төлөө инээлгүй
Дуулах дуугаа гуниг үргээтэл аялаж өөрийн дураар бүжээрэй..
Чука.
No comments:
Post a Comment