Дулаахан юм аа
Харц чинь үг чинь ...
Халамцуухан дуулах дуу, уруул чинь
Хааяа дуугүй ширтээд инээх чинь
Дулаахан юм аа
Дутуу орхисон шүлгийн үг бүрийн нэхэл шиг
Дурлам эгшигт аялгуу сэтгэл татан уяраах шиг
Дуу төгсөлгүй эгшиглэх сартай шөнийн айзам шиг
Уярам юм аа.. утга төгөлдөр цагаан, цэвэр юм аа..
Авч болохгүй бэлэг, бие
Анзаарч боломгүй аяз, амьсгал
Хүрч болохгүй сар жилийн алслал
Хүсэж боломгүй ариун нандин үзэсгэлэн
Нандин юм аа .. хүрч үл зүрхлэм ариухан юм аа
Би явах уу даа?
Ганц сайхан дуртай шүлгээ уншчихаад би холын хол явлаа
Гал шиг асаж ус шиг урсгачхаад хаашаа ч хамаагүй явлаа..
Тэгэхгүй бол дулаан цэвэр сайханд дуугаа дуулж хорогдчихоод
Төгөлдөр ариун нандин бүхнийг нь бас бүхнээ үл тоон нисгэчих гээд..
Гэхдээ.. Дулаахан юм аа .. дуу аялан хорогдом гэгээлэг юм аа.
Чука..
No comments:
Post a Comment