Tuesday, February 10, 2026

Өнөөдрийг тэсээд өнгөрвөл маргааш нар мандах болов уу?
Өргөн уудам ертөнц надаар дутаад тэврэх гээд ирэх болов уу? 
Өнөөдөр тэвчээд хүлээвэл гэрэл над дээр тусаад  
Өнгө өнгийн солонго орой дээр минь татах болов уу?

Үгүй дээ дүү минь үгүй 

Өнөөдрийг тэсэж өнгөрөөд маргаашийг хүлээвэл
Өнгөт орчлонгийн дахиад нэг өдөр эхлээд бас дуусна.
Өдөр хоног ээлжлээд л нар сар солигдож
Өвгөд хөгшид өнхрөөд үр хүүхэд мэндэлнэ.
Өнөөдөр солигдоосой гэж маргаашийг бас хүлээнэ.

Өнөөдрийг тэсээд маргаашид найдсаар он цаг солигдож
Өчигдрөөс илүү жаргахаар мөрөөдөл дундаа уусна, дуусна.
Өчигдрийг мартаад өнөөдрийг бүрэн бариад
Энэ өдрийн зовлонг ганцхан өдөртөө багтаа

Ирмэх төдий жаргал ч бай өөртөө биш өөрийнхөндөө хамт өгөөд
Инээд хөөр баясал хүчээр ч хамаагүй эхэлчих ээ
Тэгвэл нар тэнд биш энд мандаад
Тэвэр дүүрэн баясал нүд дүүрэн харна.

Tuesday, February 3, 2026

Зүгээр дээ Болно доо гэж тэвчиж явсаар эцэсийн цэгт  хүрдэг тэ..? 

Хүч ээ гаргая гэсэн ч хаашаа юу хийхээ мэддэггүй тээнэгэлзэн 

Хэсэгтээ барьц алдаад түгжигддэг тэ..?   

Тэр үед.. үнэн бас зөвт байдал л дааж чадах хүч өгч үлддэг юм бил ээ. Өөртэйгөө нүүр тулж..Ойр торойны харилцаанд орж буй бүхий л хүний тухай тайван суугаад тунгаан бодож, бодол ухаан хүрч буй тэр хэсгээсээ эхлээд л .. алдаа оноо бүхнээ шүүн тунгаагаад өөртөө үнэнчээр хөндлөнгөөс харж үнэ цэнтэй амжилт бүхнээрээ шат босгон өгсөх хэрэгтэй юм  шиг.. тэндээс эрч хүчээ олж аваад нэг сайхан цэгц суугаад нөлөөж буй болон нөлөөлөл авч болох бүхий л харилцаагаа тунгаан бодоооооод ....

Юуyаас ч гэх юм хэнээс ч гэх юм тэр нэг үл бүтэх худал хуурмаг зүйлс илэрхий дэргэд ирээд хатган ёвроход, амьдралдаа оруулалгүй түлхээд зай бариад өөрийгөө хамгаалчихдаг бололтой гэхдээ ихэвчлэн тэр худал хуурмаг, мэхлэл, шууд ирдэггүй юм байна. Их тойруу  Заримдаа их алгуур аажуу дөхөөд …… нэг их бодолгүй дассаар анхаарч үзэлгүй итгэчхэж магадгүй бололтой.

Үнэн зөвтэй өөрийгөө нэгтгэх хэрэгтэй..! үр дүнтэй цаг гаргах нь их чухал аж..ажилдаа дарагдан хойшлуулж болдоггүй юм санж..

Жижигхэн ч гэсэн худал хуурмаг оршиж байх л ахуйд, хэн ч бай юу ч байсан орхиод, Орхиод гэдэг маань өөрийн үнэт зүйлс нэвт шингэж үнэртдэг тэр хүрээ тойрог өөрөөр хэлбэл чиний гэх бүх зүйл дэлгээтэй байдаг тэр орон зайнаасаа ходуулаад түлхчих хэрэгтэй гэсэн үг л дээ.

- Хэн бага зүйлд итгэмжтэй байна тэр их зүйлд ч итгэл даахаар найдвар төлүүлж болохоор гэдэг их үнэн шүү. 

Үнэтэй гэж бодож санадаг зүйлсийг маань ..үл тоогоооод.. Үгүй ээ Үнэн зөвийг нэг их ойшоохгүй ч амаараа тултал минь магтах тэр хоосон магтаал их хорон аж.., 

Их бага гэхгүй ч хэцүү тулгамдсан үед хэн рүү ханддаг вэ гэдгээ анхаарах хэрэгтэй юм байна..

Хэн асуудлыг чинь харааааад чадахгүй мэдэхгүй байсан ч хамт чимээгүй суудаг вэ гэдэг их үнэлэм юм байна.. 

Баяртай хөөртэй сайхан болгоныг хуваалцах хүн гараад л ирдэг бололтой,

Инээмсэглээд харахад хүлээгээд авах хүн ч олдоод байдаг юм шиг.

Гэхдээ харахуй оргиод ганцаар юм шиг сэтгэл.. бишээ ухаан бяцарч хэмхрэх мэт тэр үед, 

Хэцүү хүнд байна шүү гээд......!  Яадаг юм билээ гээд.....!  яваад очих хүн амар олддог бил үү..

Олон хүн сонсдог л доо .. гэхдээ сайн ойлгодог бил үү

Заримдаа ойлгодог ч байх гэхдээ завгүй тэрийг ойлгох з.а.й.г.ү.й.. байдаг.

Заримдаа цаг завтай ч баруун солгойгүй шүүж шүүмжлээд л хэцүү байгаа дээр нь дараад авах адгуусны араншин нь илрээд л ..

Тэгээд яадаг бил ээ? Өөрөө өөрийгөө зүгээр дээ болно доо гэж аргадна..... Гэхдээ болдоггүй тэ?

Амьдралын хүнд хэцүү үед нэг л хүн үгүйлэгддэг юм байна. 

Зөв байна буруу байна гээд дүгнээд байдаггүй шийд гаргаад чиглүүлчих гээд яараад байдаггүй. Ингэх ёстой тэгэх ёстой гээд заагаад байхгүй......Зүгээр л чимээгүйхэн сонсоод ах минь дүү минь найз минь гээд л алдаа оноотой нь  хамт сонсооооод хоёулаа учрыг нь олноо гээд нэг сайхан хамт санаа алдчихдаг тийм хүн.. салж явааааад.... шөнө бүр үүрээр найзаа ийм юм биш үү гээд залгахаас ч буцахгүй нэг тийм хүн....... үгүйлэгддэг юм байна. Дэргэд чинь ийм хүн байдаг бол талархахаас араггүй юм. Баярлалаа гээд хэлчхэж баймаар юм байна явахаас нь өмнө...! Тийм л хүн байж чаддаг.. байх ч хэрэгтэй.. тиймийн тулд үнэн зөвийн шугамаас нэг их холдохгүй орших хэрэгтэй байх.......!

..Чук..