Өргөн уудам ертөнц надаар дутаад тэврэх гээд ирэх болов уу?
Өнөөдөр тэвчээд хүлээвэл гэрэл над дээр тусаад
Өнгө өнгийн солонго орой дээр минь татах болов уу?
Үгүй дээ дүү минь үгүй
Өнөөдрийг тэсэж өнгөрөөд маргаашийг хүлээвэл
Өнгөт орчлонгийн дахиад нэг өдөр эхлээд бас дуусна.
Өдөр хоног ээлжлээд л нар сар солигдож
Өвгөд хөгшид өнхрөөд үр хүүхэд мэндэлнэ.
Өнөөдөр солигдоосой гэж маргаашийг бас хүлээнэ.
Өнөөдрийг тэсээд маргаашид найдсаар он цаг солигдож
Өчигдрөөс илүү жаргахаар мөрөөдөл дундаа уусна, дуусна.
Өчигдрийг мартаад өнөөдрийг бүрэн бариад
Энэ өдрийн зовлонг ганцхан өдөртөө багтаа
Ирмэх төдий жаргал ч бай өөртөө биш өөрийнхөндөө хамт өгөөд
Инээд хөөр баясал хүчээр ч хамаагүй эхэлчих ээ
Тэгвэл нар тэнд биш энд мандаад
Тэвэр дүүрэн баясал нүд дүүрэн харна.
No comments:
Post a Comment