Аяга цай уугаад адайр зангүй ярилцах сан
Аньсага нулимсаа холбоод онгойтол сайхан дуулах сан
Буруу зөвийг орхиод чимээ ч үгүй тэнгэрийн хаяа ширтээд
Өнгөрсөн бүхнээ мартаад буйгаараа баярхаад амрах санMonday, April 20, 2026
Өөрөөсөө ч илүү хайрлаад үг бүрийг нь өнгөрөөдөг тэр их сэтгэл
Өнөөдөр оргүй хоосон хүчилсэн ч гарахгүй нисчих юм.
Өнгөрөөд явчихсан хар багын залуу насандаа, чадна гээд бөөцийлсөн цэцгээ
Өнчин орхиод чимээ ч үгүй гарах юм,
Хаачихаа вэ өр зүрх минь чи хэзээ ингэтлээ бүдгэрчхэв
Хачин их бодрол чинь юунд дарагдаад гудайчхав
Холын холд тэнээд дуу чимээ, үггүй
Хаана хүрээд бөглөрчхөв яруу тунгалаг үгс минь
Хорвоогийн бүхэн сонин биш үл тоогоод зогсох
Халуун бас хүйтэн ч биш саарал өнгөөр асаад
Хав харанхуйд ч үл мэдрэм айдас ч үгүй үл тоогоод
Хатаад байх юм энэ сэтгэл хэзээ зогсоод үлдчихэв
Subscribe to:
Post Comments (Atom)
-
Би хайрлуулах дуртай, гал халуун хувиршгүй гүн гүнзгий тийм ариун хайраар хайрлуулах дуртай. тал дундуур бөөн цэцгэн дунд хаашаа ч харсан цэ...
-
аймаар ажилтай толгой өндийлгүй цаацтай зууралддаг байшд хэд хоног тээл дуусвуу үгүй юу тэнэгтээд л блогт ороод иржийгаан ....хэдэн үг шивээ...
-
Би гал шиг дүрэлзэнэ ганц хоёрхон үгээр уул нурааж галтай цогтой зүрхэнд чинь үүрлэнэ хэзээ ч гарахааргүй. тэгэхэд чиний зүрх хайлан урсаж х...
No comments:
Post a Comment