Saturday, February 7, 2015



Би нэлээн хэдэн хоногийн өмнө хүүхдүүдээ аваад урд богд уулийнхаа цасаар гулгасан. Хүүхдүүд маань гулгаад л би нэлээн дээхнэ уулийн модны яг доорхон талд нэгэн саравчинд сууж байлаа яагаад ч юм би бурханд талархах сэтгэл төрсөн ямар гайхалтай зүйлсийг бурхан бидэнд өгсөн юм бэ энэ мод уул ус цас мөс агаар нар цэлмэг тэнгэр, бас хүйтнийг тэр бүхнийг даван туулах ухаан тэр бүхнийг мэдрэх мэдрэмж, харах нүд сайхан агаарыг цээж дүүрэн амьсгалах тэрийгээ ямар цэвэр цэнгэг гэдгийг нь мэдрэх мэдрэмж хүүхдүүдээ харан баярлан баясах сэтгэлийг аз жаргалыг  ямар сайхан зүйлсийг эзэн бурхан бидэнд өгөө вэ түүнийг бүтээгч гэдгийг нь өөр юугаар нотлох вэ үүнээс илүүгээр түүнийг байдаг гэдгийг мэдүүлчих юм байн уу би талархаж байна цаашлаад тэр намайг хамгаалан гэм нүглээс салангад амьдруулах тэр заваан муухай зүйлийн шийтгэлээс хамгаалан өөрийн амь бие өөрийн цусаа эцсийн дусал цусаа өгөөд загалмай дээр нас барсанд талархахгүй байх нь утгагүй биз дээ би тэр үе бодсон шийдсэн түүний төлөө л амьдаръя үхсэн ч түүний зорилгын төлөө түүний үнэн зөв амьдралын  төлөө үхье гэхдээ үхэх нь түүний төлөө амьдрахаас амархан л даа тиймээс би түүний төлөө амьдрахыг сонгож байна
Таны бас миний шийдвэр нэг хол зөрөхгүй байх гэж найдаж байна
Би нэгэн зүйлийг сануулъя тэр үхлийг ялан дийлж дахийн амилсан тэр олон мянган дагалдагч нартаа тэнгэр өөд явахаа харуулсан гэдгийг,
Би бас дахин сануулъя тэр одоо ч өөрөө бидэнтэй ярилцан бидний дэргэд түүний илгээсэн ариун сүнс байдаг гэдгийг
Би дахин сануулъя тэрээр... надад итгэсэн хүний амьдрал гэрэлтэй болж өөрчлөгдөнө гэснийг
Гэм нүгэл бидний түүний үнэн зөв замыг нураадаг үнэн зөв амьдралыг нураадаг тэр тусмаа үнэн зөв харилцааг нураадаг Харилцааг Харилцааг.....

би амилна аа ерөөсөө. Хийсэн бүтээснээ дуусгаад амарсан амраасан одоо амилна аа, дотроо тэвчин байж хадгалсан хүсэл, сонирхол бүхнээ ил гаргаж инээж бас уйлна аа