Friday, April 26, 2024

Ичсэн гэнэ ээ миний ...

        Энхрийлэн догдолж хайрлан ширтэж байх                                                                яг тэр үед 

        Ичээд байсан гэнэ ээ миний борхон

Цэцэг авахаар гарлаа 

  Сэтгэл үлэмж тэнэгэр санаа уужим сайхан

   Хажууд нь очоод үнслээ хачин сайхан инээлээ.

   Тэвэр дүүрэн сэтгэл цэцэгтэй хамт өгөөд

    Тамшаалж нүдээрээ илбэж талархан тэврээд  үнслээ

Тэр үед . Ичсэн гэнэ ээ надаас 

Цэцэг авахдаа өөрчилж чадаагүй 

Цамцны  минь өнгөнөөс ичсэн гэнэ ээ... 

2024.04.26

Friday, April 19, 2024

Дэлхий даахааргүй их дурлалцаж дээ бидэн...

Дэлхий даахааргүй их хайрласан байж уу 

Өчигдөр би бас л од харлаа 
Өнөөх л хэвээрээ надтай ярьж байна 
Он цагийн элээсэн тэр богинохон хэт жинтэй мөчийг 
Өгүүлж байх юм цэг таслалгүй бүгдийг нь 
         Дэргэд минь татаж ирээд сэтгэлд минь үүрлэх юм 
         Дэлхий даахааргүй хайрласан байж уу... 
         Дасган дасгасаар хуваагдамгүй болсон хоёр биеийг             
         Даахгүйн ээ гээд нэгийг нь ураад авсан байх нь...
Хаачхав дээ би энд нөгөө нойроо дуртай орхиж 
Хаа хол хэний ч хүрэмгүй газарт аялна 
Хэнгэнэтэл санаа алдан ододтой дурлан ярилцаж 
Хэтэрхий хүнд богинохон үе ee  дурсан санана
        Эргээд тэр мөч ирвэл бодох ч үгүй хүссэнээр чинь ....
        Эмээлгүй тайлсан сэтгэл бүхнийг чинь авна аа
        Эгцэлж хараад хөөрхөн нүдтэй чинь ярилцаж 
        Энхрийлж дурлалцан байгаа бүхнээ өгнө өө...
         

Saturday, April 6, 2024

бүхнээ зориулаад хайрлаж байна гэтэл 

дутуу байж уу? гэмээр 

хэсэгхэн зуурын өчүүхэн жаргалд автан 

өөр хүн болоод хаяад явбал яах уу? 

буцаад дэргэд минь аньсагандаа нулимстай сөхөрч суухад ...

асгарах дөхсөн сувдан сондор нь

Гэмшсэнээс бус орхигдсоноосоо байвал яах уу? 

Тэр нэгнээс

Friday, November 10, 2023

        Чамд би дургүй ээ
Хүлээгээд суухад чинь би дургүй
Хүслээ нуун өөрийгөө тэртээ хол шидээд

Tuesday, October 10, 2023

Чамд зориулж би шүлэг бичсэн байна
Чиний сэтгэл шиг намуун дөлгөөхөн горхи зурсан байна. 
Одоо харин хөгжим эгшиглүүлж 
Оргүй хоосноос цэцэг ургуулан баясна.. 
            Тэгэхдээ... чи их хол явжээ 
            Тэр.. оргүй хоосонд ургасан цэцэгсийн тоосонд үгсээ өлгийдөж
            Тэртээ хол чиний зүг салхи дагуулан нисгэнэ...
            

Sunday, September 16, 2018

Жаргах гэж яарах аюултай... тэндээ ташууран хоригдож мэднэ э ...

Жаахан буурал өвгөдийнхөө үгийн чагнан тухалж
Жин тааруулан алхлуулж үгээ  нь  бодон хэлээ
Жил сарын тойрон цэвэр ухаанд даруус ч
Нар шиг гэрэлтэнэ, гэнэ, сар 
Тэгээд лаа шиг урсана үзэсгэлэнтэй..... 
Би хараад..... мартана

Thursday, March 22, 2018

Хэдхэн үгийн араас магтаал хүндлэл урсана

Хал үзэн хашир сууна
Хатууг туулан бэрхийг давна би
Хэцүүд ядарч сэтгэл туйлдах үед

Ичсэн гэнэ ээ миний ...

        Энхрийлэн догдолж хайрлан ширтэж байх                                                                яг тэр үед          Ичээд байса...