Чамд би дургүй ээ
Хүлээгээд суухад чинь би дургүй
Хүслээ нуун өөрийгөө тэртээ хол шидээд
Хүч гарган инээхэд чинь би дургүй
Урсах гээд аягандаа мэлмэрсэн сувдан дуслаа өөртөө татаж
Урд минь цай аягалан... Чимээгүй ширтэхэд чинь би дургүй....
Урсах усны дэргэд цэцэгсийн дунд гараа нь дэлгэн хэвтээ
Уулсыг доргитол инээн баясахад чинь би дуртай
Уярам дөлгөөн харцаар зүрхийг минь илбэн ширтээд
Ухаарам зөөлөн үгсээр сэтгэлийг минь булаахад би дуртай...
Ээлжлэн солигдох он цагийн дүүрэн дурсамжаа дэлгээд
Энгэрт минь нулимсаа барьж ядан наалдахад би дуртай
Эргэж хараагүй ч инээмсэглэснийг чинь мэдрэхдээ
Элээх он цагийн төгсгөл хүртэл дурлана
No comments:
Post a Comment