Thursday, December 8, 2011

би тамхинд орлоо. 12сар7

сэтгэл хоосроод утгагүй байна хань хэрэгтэй
сэм сэмхэн надаас холдоод, бишээ би холдоод сэрэхгүй унтмаар
санаандгүй тамхи таарлаа нэг сорно хань минь ч юм шиг
саваагүйдээ биш санааширсандаа дуустал нь уулаа уулгалаа, чиний дүр бүдгэрээд
хайрласан гэсэн намайг хэдийн хэлсийм мартсан юм шиг
халуун уруулаа мартхааргүй үнэссэн үлдээсэн, одоо мартах нь  нэгийг асаая
хангалуунаар нэг сорлоо толгой эргэж байна, муухай
ханаталаа хайрлууллаа болно доо, би тамхинаас гарлаа, чамаас ч бас....
   энэ өдөр төрсөн гэж ээж хэлсэн би мэдэхгүй ээ
   эцгээсээ асуухаар тийм л гэдгийн магадгүй л юм
   эргээд яг энэ өдөртөө үхнэ ээ ядаж нэг юм ч давхцаг
   инээх хүнээс асуугаарай чи хайрт нь байсиймуу гэж, тийм л гэнэ.
тэгэхэд нь би эргээд ирнэ ээ яг нүднийх нь өмнө......................................

Monday, October 10, 2011

би уйлахгүй нулмасаа хадгална дүү минь

Би олон одтой азтай хүн харин нэг нь саяхан харвачихлаа........................................................
.......................................................................................................................................яагаад........ Диваажин байдаг гэдгийг харсан юм шиг мэднэ...гэхдээ  би гунигтай.................дүү минь тэнд байгаа, мэднэ ..... гэхдээ харамсалтай... харамсалтай байна Бурхан минь яагаад ... залуухан байсан, засрах зан үгүй шахам тэгш байсан, ухаантай, дуулгавартай, үнэнч байсан.................... уурлахдаа удаан уучилахдаа түргэн ахын сайн дүү амьдрал зохиож амжаагүй, хүү байсан хүүхэд байсан.

Wednesday, July 27, 2011

хайрт хүмүүсээ хөсөр хаях дургүй

Би хайрлуулах дуртай, гал халуун хувиршгүй гүн гүнзгий тийм ариун хайраар хайрлуулах дуртай. тал дундуур бөөн цэцгэн дунд хаашаа ч харсан цэлгэр уудам сэтгэл тэнийсэн ногоон хээр талаар алхах дуртай, хажуугаар горхи урсан ундаассан амьтдад намайг үл анзааран горхины уснаас цангаагаа тайлан ямар ч айдасгүй... ... ...хайраар дүүрсэн.....
эр эмийн хайраас илүүтэйгээр найз нөхдийнхөө төлөө үхэн хатан тэмцэлдэж амьдралаа амиа

Friday, June 24, 2011

Урьд эртийн анддаа гэсс

     Блог оор чинь чиний царайг хардаг
     Бодолдоо төсөөлөн үнэнчээр найзархдаг
     Бичсэн үгсээс чинь нэгийг ч орхилгүй сэтгэлээрээ уншихад
     Бүлээн амьсгал чинь хажууд ирээд буцдаг
                                     Би чамайг таньдаг
   
       Чамайг би хараагүй харахгүй
       Чанх дэргэд чинь би очоогүй очихгүй
       Чимээгүй чиний хажуугаар жишэм ч үгүй зөрнө
       Чигээрээ ахсаар зорсон газраа хүрнэ
                         Гэвч чамайг би таньдаг... ... ... ...  яаж... ... ... ...
      
   

Tuesday, May 24, 2011

Араас хутга шаадаг хүн яг дэргэд минь

Би гал шиг дүрэлзэнэ ганц хоёрхон үгээр уул нурааж галтай цогтой зүрхэнд чинь үүрлэнэ хэзээ ч гарахааргүй. тэгэхэд чиний зүрх хайлан урсаж хатуу нь зөөлөрч нулимс чинь урсана хар аяндаа.

Friday, May 6, 2011

сэтгэлээс гуниг мултална

Би лав цасанд дуртай дагаа саяын хэд хоногийн цаснаар нээг их сэтгэлдээ тээгээд байсан ачаагаа аваад хаячих шиг л боллоо
өчигдөр орой ямар ч салхи үгүй даарахаар хүйтэнгүй сайхан байсан машинаа хаа байсан хорооллын нэг захад орхицон нөгөө зах хүртэл ганцаараа баахан алхцан энэ тэр буцахдаа бас л залхаагүй

Saturday, April 16, 2011

Ижийгээс минь жижигхэн дэлхий

Жижигхэн дэлхийг тойроод арзайсан олон хүмүүс арзганаад л яг шоргоолжны үүр шиг бөөн бужигнаан би тэдний нэг нь гээд бодох оор........ яааядоо гэсэн энэ тэр арай л олуулаа юм биш үү хүмүүсээ ай нээг их олон хүнтэй харьцалгүй зүгээр л хонь ямаа ялгаж байгаа юм шиг ялгаж байгаад хашчихиймсан тэгээд л тэндээ юу ......... м.м.м.м мм мэдэхгүй ээ үг дуусчихлаа гэхдээ л еоое нэг л бишээ худлаа яриад л юу хийгээд байгаагаа мэдэхгүй зарим нэг хүмүүс юу яамаар юм. ммм..м.м. үгүй ээ зүгээр л надаас далдраад өгөөсэйдөө л гэх гэсийн миний хэрэг гарахаараа зууралдаад салахгүй чорт чорт чорт... харин эсрэгээрээ бол алга болоод өгнө. лайтай хүнэнцэрүүд яая гэхвээдээ гээл худлаа өөрийгөө тавшуулаад суужийноо би гэдэг хүн чинь... үгүй ээ тэгээд мөнгө харвал гар нь салганаад л тойроод ирнэ шүү дээ ай тэд нар чинь дэндүү дээ дэндүү даач дэндүү дээ бидэн хоёрын ариун хайраа би ер нь хоёр нүүртэй хүнд угаасаа дургүй худлаа уйлдаг хүнд дэндүү дургүй хэрээ мэдэхгүй том дугарчхаад хэрэг дээрээ нусаа гоожуулдаг модон зүрхтнүүдэд бүр ч дургүй хүндээ яг л өөрөө байдаг хүмүүст дуртай дуртай ч гэж дээ амар байдгийн сэтгэлээ нээгээд чадах чадахгүй гээ шууд л хэлчихдэг яг хүүхэд шиг дургүй бол уурлачихдаг уйлчихдаг дуртай бол инээчихдэг баярлачихдаг чадахгүй бол асуучихдаг гээд л ........ юу яадаг нэг тийм та мэднэ дээ ........... Хүүхэд уйлахад би дуртай залбирдаг юм гэнэлээ Хүсэл бодлоо хэлэн гуйдаг юм гэнэлээ Хорвоо дэлхийг доргитол бахрахад нь Ижий нь сонсоод Хөхнийх нь сүү эвлэрч сувдардаг юм билээ. Намайг бага д ижий минь зовсон юм билээ Нандигнан хайрлан хамгаалж өсгөсөн юм билээ Нарт орчлонгоос одохдоо сэтгэлээрээ намайг өлгийдөж Нандин хайраа дэвсэн замхарсан юм билээ..... Насан туршид минь илбэхээр салхи болсон байхдаа миний ижий би мэднээ Намрын биш зуны сэвэлзүүр салхи болсон яг л тэгэх ёстой Нууцхан бодолдоо ихийг тунгаан шүд зуун тэссээр Намайг хайрлах гэж зөөлөн салхи болсон байж таараа би ижийгээ мэднээ..... Хүү нь тандаа зөндөө их хайртай .......... Хайрлаж чадаагүй байхдаа би гэж нэг амьтан Халуун дулаан үгс сонсгож чадаагүй л байж таарна Одоо би таныг уйлж хайрлана өнгөрсөн хойно нь шүү толгойгоо шаан хайрлана Олон таван үггүй нулимс та арчина би мэднээ салхийг би сэтгэлээ тэнийтэл амьсгалнаааааааа ....та мэднэ. ИЖИЙГЭЭС МИНЬ ИЛҮҮ ХАНЬ АЛГА ДАА ЭНЭ ЖИЖЭГХЭН ДЭЛХИЙД НАЙЗУУД МИНЬ...........

Tuesday, April 12, 2011

би ч, чи ч..........................чөлөөтэй болсон

аймаар ажилтай толгой өндийлгүй цаацтай зууралддаг байшд хэд хоног тээл дуусвуу үгүй юу тэнэгтээд л блогт ороод иржийгаан ....хэдэн үг шивээд сэтгэлээ жаахан онгойлгоод авдаг юм билүү гэцэн энэ тэр  өөртөө хэлсээр ороод ирлээ би лав засрахгүйдэгээ
аймаар ядарчынаа хажуугаар нь гадаа шороо шуураад, лав надад уурлсан дагаа нүд амаар ороод л тайван ч алхуулчихгүй юм шиг.........гэрлүү гэлдэрнэ гэж байгаа......

Tuesday, April 5, 2011

Маргааш би баяжнаа

Алхажээ явтал кармаанд нэг гар байжийн минийх юм болуу гээд барьсан атгасан байдгаар нь дарсан хойно орлож байна... хүнийх байж би гар хулайлчихлаа.........

Monday, April 4, 2011

ингэхэд би хуцаад байна уу чи хуцаад байна уу

Гэнэт би сонин юм бодлоо
гар дээрээ хүн явдаг бол яахуу. зэвүү зэвүү.. ганц хоёр гишгээд амрах гээд сууна даа, яаж суухуу толгойгоороо сандлын суудал дээр дан, түшлэгийг нь эвтээхэн налаад бас болоогүй ээ хөлийхөө хуруун завсар тамхи хавчуулцан энэ тэр ......... зэвүү зэвүү...ер нь цаашилнаа хачин хачин....
мод цэцгэлдэггүй бол яах уу.. зэвүү зэвүү..үр гарч соёолдоггүй бол яах уу
ногоон биш улаан байвал яах уу ... зэвүү зэвүүн
Дэлхий буруу эргээд нарыг буруу тойрдог бол яах уу өө лайтай өвөл, намар, зун, хавар,
зэвүүн зэвүүн солиотой. хөгширдөг биш залууждаг энэ тэр...
дэлхий наранд 1м ойрхон байсан бол яах уу, шатсан өө лайтай.....
сар дэлхийд арай ойр бол яах уу. өө гай солирийн дайралт би ч чи ч

намайг хориод үзэлдээ би монгол хүн

Нээрээ би цас олсон сайхан байсан цас шиг цав цагаан гэрийн хойморт Одоо би суужийна сайхан байна оо тооноор нь нар цагын зүү шиг ханын толгой г тойрч тусаад л тэгс гээд нар шингэхэд одод харагдана хар даавуун дээр брилант шигтгээд зурцан юм шиг сайхан байна. тэгэхэд нь би хүслээ шивнэнэ яадийн....
надад бас гэр бий аав ижийгий минь.
энэ нарнаас ч илүү үнэтэй өргөө цагаан гэр би
насаараа би хадгална яадийг тэнгэр нэргэх хүртэл......
намайг хориод үзэлдээ би монгол хүн.......
чийгтэй байшингийн мухраас та лав чадахгүй ээ.
энэ өргөө гэрийг чинь өвгөд минь

Sunday, April 3, 2011

цас олоод очино доо

Хэд хоног амралт авсан өнөөдөр нээх л амарчиийлаа гэсэн  бүүр ноз члоо
дуртай юмаа хийгээд л суух нь илүү юм оо доо нээг их........

маргааш гарнаа цас хайлхаас өмнө жаал чилээгээ гар чии
маргааш гэснээс маргааш ыби яах бол
чи мэдэх үү хэлээд өгөөрэйдөө
тэнгэр нэргэж, газар........

Saturday, April 2, 2011

Би ер нь хэн бэ..

Дөнгөөд сая нэгэн сайн блогийн админ надаас чи хэн бэ гэж асуужээ.
юу гэж бичихээ мэддэггүй нэрээ бичихээр нэг л дутуу оргиод ажил мэрэгжил өөр юу байдагийн бичээд бас л дутуу яадаг юм билээ дээ гэж бараг л барьц алдлаашд ха ха
Чамайг хэн гэдэг вэ гэсэн бол

Wednesday, March 30, 2011

бологгүйг ч болгоно доо

Сэрсэн бөгчим байна халуу шатсан хацар улайсан хаанаас ч юм төөнсөн тэсэлгүй боссон цонхоо нээсэн цэвэр агаар цээж дүүрээд л ёо миний монгол монгол минь цэнгэг цэлмэг,
цээж дүүрэн сэтгэл......! инээд л зогсъё...... гарнаа сайхан байна гал халуун эх орон минь хөгжөөд байнаа чамтайгаа хамт хөл хөнгөрлөө болдог үгүйг ч болгоноо..........
Утаан дунд миний эх орон ухаан суун надтай хамт........

өндөлздөг гэжийгаа тэгсэн явдаггүй

 Би өгөөдөр нэг бардам гартай хамт ажилдаг гэсэн ажилсан гэхүүдээ нүүр дүүрэн ярвайсан том толгойт бишээ олгойт олгой гэж юу билээдээ нэг мурийж тахийгаад мушгирсан малын дотор эрхтэн билүү хаха   ихийг ярилаа харин дэндүү багийг хийсэн байдаг байшд өөөөө  лайтай өнөөдөрийн ажил будаа бас маргааш нөгөөдөр бас түүний дараа яаж хамт .............

Tuesday, March 29, 2011

Шууд үүрээ...

Алс холын тэртээ цэнхэртэх уулсын охин чи
Ядмагхан минь шүлгийг 
Ялдамхан инээмсглэлээрээ чимээч 
Тэгвэл шүлгийн минь үг болгон 
Шувуудын адил жигүүртэй болон нисэж
Бусдын зүрхийг үүр болгон 
Булиглах сэтгэлийг нь уяраах бизээ

Ичсэн гэнэ ээ миний ...

        Энхрийлэн догдолж хайрлан ширтэж байх                                                                яг тэр үед          Ичээд байса...