Wednesday, March 4, 2015

Бурхан, үнэхээр Та мөн үү? Лорен Коннинхэм, Женис Рожерс

YWAM-г үүсгэн байгуулсан хүний тухай, түүний Бурханаас авсан дуудлага, тэр дуудлага д итгэмжтэй үнэнч тууштай байж бүхий л амьдралынхаа явах зам, зорилго болгож түүнийг даган амьдарч байгаа тухай байна.

Аав өвдсөнийг сонссоноос хойш 3 өдрийн дараа нэг хүн манай хаалгыг тогшив. Ялимгүй сэрүүхэн ч тэнгэр цэлмэр 2-р сарын нэгэн өглөө байсан санагдана. Ээж хаалга онгойлгож өгөхийг би харж байв. Хаалганы цаана сүмийн итгэгч нэг эр зогсож байлаа. Яагаад ч юм, урьд нь нэг удаа харж байсан оршуулгын ёслол удирдагчийг тэр надад санагдуулав. Үрчийсэн царайтай тэрээр тансар хилэн малгайгаа үнгэчин, хэлэх үгнээсээ айсан мэт зогсоно.
  Та ямар хэргээр ирээ вэ? гэж ээж түүнээс огт айсан шинжгүй асуув.
  Тэр Коннинхэм эгчээ  Ой гутам тэр эр арай ядан ам нээж.: Бурхан миний зүүдэнд танай нөхрийн шарилтай авс ирж байгааг харууллаа л даа , гэх нь тэр
Би өөрийн эрхгүй амаа ангайчхав. Ээжийг харлаа , Ээж бяцхан бодолхийлснээ ингэж хэллээ.
  Танд баярлалаа: Ээжийн хоолой зөөлөн боловч эрс сонсогдоно. Үүнийг хэлэхээр зориуд

Неил Т. Андерсоны "Харанхуйг гэтлэхүй"

Ер нь хүн гэдэг бодлогогүй, авцалдаагүй амиа хичээмтгий байдаг
Гэсэн ч тэднийг хайрла.
Чамайг сайн сайхан зүйл хийхээр хүмүүс чамайг далдуур муулж буруушаах болно.
Гэсэн ч сайныг үйлд.

Жон Бивэр Сатаны урхи ном

энэ ном Бурханы хүслээс итгэгчдийг тун амархан урхиддаг арга болох "гомдол"-ын тухай бичсэн. Их олон хүн урхидуулсанаа ч мэдэлгүй энэ урхинд унадаг..тухай..............
 Жон Бивэр хардалт, үл итгэлцэлээс чөлөөтэй байж Бурханы хүсэл дор үргэлж явах замыг зааж өгөх гэж оролдсон байна . Байнга хэн нэгэнд уурлаж, цухалдаж явах хохирогчийн сэтгэлгээнээс чөлөөтэй амьдрахыг, Бурханд амьдралаа бодлоо бүрэн даатган өгөх бүр уучлал, эвлэрэл, баяр хөөрөөр дүүрэн амьдрахын нууцыг нээн харуулах гэж зорьсон байна
Бүү хуурт.........! Таныг гомдоох зүйлээс зугтаж чадахгүй ч гомдох гомдохгүйгээ сонгох боломж танд бий. Гомдлыг зөв шийдвэл хорсож үлдэлгүй харин улам хүчирхэг болно. Зөвхөн зөв шийдсэн нь Бурхантай ямар ч саадгүй харилцана.. гэжээ

..............................................................................................................................
Урхи, хавх хэрэглэж амьтан барьж үзсэн хүн бүр урхинь амьтаны нүдэнд харагдахгүй атлаа

Флойд МакКланг "Бурхан эцгийн сэтгэл" номноос

Сават анх удаа энэ зочид буудлын дээд давхарт гарч ирэхдээ маш их цочирдон гайхсан гэдэг. Энэ бүхэн нь түүний зүүдэнд ч орохооргүй зүйл байсан юм. Тэр давхрын хонгил руу харсан өрөө бүрт нэгэн жаахан охин суух аж. Тэд наснаасаа илүү овортой харагдах ба бүгд л инээмсэглэх агаад тэдний олонхи нь 12 настай, эсвэл 13 орчим насны,бүүр түүнээс ч бага настай байлаа. Гэвч тэдний сэтгэл үнэндээ үймэрсэн, мөн айдастай харагдаж байлаа.
Сават ингэж Бангкокын янхнуудын ертөнцөд анх удаа хөл тавин орж ирсэн нь энэ.Энэ бүхэн эхэндээ ямарч хор уршиггүй мэт байсан боловч өөдөсхөөн зомголыг хүчит урсгал хаман авах шиг л түүнийг ховх татан авчээ. Энэ урсгал дэндүү хүчтэй ширүүн байлаа.
Удалгүй Сават хар тамхичид болон янхнаар үйлчлүүлэгч жуулчдад хар тамхи зарж эхлэв.  Дараа нь нэр хүндээ хөсөр хаян хүний наймаанд татагдан орж, энэ бузар хэрэгтээ 10-12 настай бяцхан

Др.Кон Хи

1. Балчир том хүн - Эрчүүд
Рев.Др.Кон Хи
Хэрвээ бид эргэн тойрноо харвал, балчир зантай насанд хүрэгчид хаа сайгү байгааг олно. Хүүхдийн гаргадаг долоон занг тэд үзүүлдэг.
  • Амиа бодогч
"Балчир зантай хүн өөр дээрээ л төвлөрдөг."
  • Мэдрэмжгүй
"Балчир зантай хүн бусдын хэрэгцээнд мэдрэмжгүй хандана." Танаас өөр төрхтэй хүмүүсийг та