Wednesday, March 4, 2015

Др.Кон Хи

1. Балчир том хүн - Эрчүүд
Рев.Др.Кон Хи
Хэрвээ бид эргэн тойрноо харвал, балчир зантай насанд хүрэгчид хаа сайгү байгааг олно. Хүүхдийн гаргадаг долоон занг тэд үзүүлдэг.
  • Амиа бодогч
"Балчир зантай хүн өөр дээрээ л төвлөрдөг."
  • Мэдрэмжгүй
"Балчир зантай хүн бусдын хэрэгцээнд мэдрэмжгүй хандана." Танаас өөр төрхтэй хүмүүсийг та
шоглодог уу? Яс үндсээс нь болж хүмүүсийг дорд үзэх үгс чулууддаг уу? Тэгдэг бол та балчир ажээ.
  • Шаардагч
"Балчир зантай хүн өөрийнхөөрөө шаардана." Жинхэнэ эр хүн бусдад өгөх дуртай бол, пацаанууд авахыг л хүснэ. Жинхэнэ эр хүн хайраа өгдөг бол, балчир эр хүн махбодын секс л хүснэ.
  • Ууртай
"Балчир зантай хүн уур уцаар гаргана." Биеэ хянан захирах нь Ариун сүнсний үр жимс агаад Ариун сүнс Өөрөө Төгс Жентелмэн билээ.
  • Хариуцлагагүй
"Балчир зантай хүн хариуцлагагүй."Жинхэнэ эр хүн эхнэр авах хариуцлага хүлээдэг. Балчир зантай хариуцлагагүй эр хүн гэргийгээ ээжийн ройлд оруулдаг. Ямар ч эр хүн мах бодиороо ээждээ сэтгэл алдрах юмуу дотносдоггүй биз дээ. Эхнэр нь гэрийнхээ ээж болсон учраас нөхөр нь түүнд сэтгэл татагдахаа больжээ. Эцэстээ нууц амрагтай болж эхнэрээсээ салдаг. Эцсийн эцэст та хүүхэд төрүүлэхээрээ, хүүхэд чинь том ахтай биш, аавтай байгаасай гэж хүсч байгаа биз дээ.
  • Учир ойлгодоггүй
"Балчир зантай хүн учир ойлгодоггүй." Жинхэнэ эр хүн мэдэрч, бодож үйлддэг. Үр дагаврыг нь сайтар бодолцоно. Харин хүүхэд яг эсрэгээр: тэрбээр мэдэрч, үйлдэж харин сүүлд нь бодно!
  • Сахилгагүй
"Балчир зантай хүн алганы амт үзэж байж л үгэнд орно."
2. Бүсгүй хүний хосгүй чанар - Эмэгтэйчүүд
Рев.Др.Эдвин Луис Коол
Хөтлөгч бүсгүй эрчүүдэд хандсан миний үйлчлэлийн талаар намайг ёгтлох сайхан боломжоо харжээ. Тэрээр ийнхүү хүүрнэсэн юм. "Бурхан гэрлийг бүтээгээд Би үүнээс ч сайхныг бүтээж чадна гээд амьтдыг бүтээв. Тэрбээр амьтдыг харснаа дахин Би үүнээс ч сайхныг бүтээж чадна гээд хүнийг бүтээв. Бурхан хийж бүтээсэн бүхнээ хараад Би үүнээс ч сайхныг бүтээж чадна гээд бүсгүй хүнийг бүтээв. Харин дараа нь Бурхан амарсан юм. Учир нь үүнээс илүү бүтээж чадах сайхан зүйл Түүнд байсангүй. гэсэн юм.
Урьд нэгэн хатагтай надаас төрсөн өдөр, тэмдэглэлт чухал ой дээр нь гэргийдээ мэндчилгээ илгээж бай гэж цаад эрчүүддээ хэлээд өгөөч хэмээж билээ. Эхэнд бүсгүй хүн эрэгтэй хүнээс төржээ. Харин түүнээс хойш эр хүн бүсгүй хүнээс төрөх болов. Үүгээрээ Бурхан эрэгтэй эмэгтэй хүний тэгшитгэлийг харуулж буй.
3. Гээгдсэн найрлага - Гэр бүл
Рев.Др.Дерек Принс
Гэрлэлт маань хэзээ ч Бурханы зорилгын дагуу бүтэхгүй. Итгэдэггүй хүмүүсийн гэрлэлтээс ялгаж өгөх ёстой тэрхүү онцгой амтаар дутна.
Хүндэтгэл, бишрэхүй, эмээхүй
Исаиа 11:2т эш үзүүлэгч Есүсийг Мессиа, Тослогдсон Нэгэн гэдгийг тэмдэглэх Ариун Сүнсний долоон багц тосолгоог урьдчилан хэлжээ. Эдгээр нь: Эзэний Сүнс (Бурхан хэмээн нэгдүгээр төлөөний үгээр ярих Сүнс), цэцэн мэргэн ухааны Сүнс, ойлголтын Сүнс, зөвлөгч Сүнс, хүч чадлын Сүнс, мэдлэгийн Сүнс болон эцэст нь жагсаалтыг титэмлэн Эзэнээс эмээхүйн Сүнс.
Авралыг үнэ цэнийг хүлээн зөвшөөрөхүй
Авралын ачаар бид Эзэнээс эмээх хэрэггүй болсон гэж цухуйлгах нь бүү хэл, харин чиг эмээхүй нь бидний зүгээс үзүүлэх хамгийн зохистой хандлага мөн гэдгийг Петр онцлон тэмдэглэв.
Баяр хөөр хийгээд үр жимс хураах түлхүүр.
4. Амжилт гэж юу вэ? - Удирдагч
Рев.Др.Жон Максвел
Мэлтби Ди.Бабкок хэлэхдээ, "Амжилт нь ямар нэгэн суу ухаан, ямар нэгэн ид шид эсвэл бидэнд байхгүй ямар нэгэн, өөр нэг зүйлээс болдог" гэж бодох нь хамгийн өндөр өртөгтэй бөгөөд хамгийн түгээмэл алдааны нэг гэжээ.
Амжилтын талаарх буруу хандлага
  • Баялаг
Баялаг хураавал амжилттай болно гэдэгт олон хүн итгэдэг.
  • Аз жаргалтай мэдрэмж
Амжилтыг жаргалтай, амжилттай гэж санагдах сэтгэл мэдрэмжтэй эндүүрдэг. Та зан байдлынхаа хувирлыг даган нэг амжилттай, нэг амжилтгүй санагдах, зогсолгүй савлах савлуур дээрээ л суусаар байна.
  • Тодорхой нэгэн үнэ цэнэтэй эд зүйл
Хүслэн болсон зүйлээ өөрийн болгосны үр дүнд амжилт нэг мөсөн ирчихдэггүй.
  • Эрх хүч
Чарльз Мкэлрой нэгэнтээ ийн хошигножээ. "Эрх хүчийг ер нь сэтгэл санааны хямралыг түр нам дарах хамгийн сайн эм гэдэг шүү дээ."
  • Ололт
Амжилт нь нэг нэгээр нь цувруулан, чагталж хасдаг зорилгуудын жагсаалт биш юм. Амжилт бол аялал билээ.
Амжилтын талаарх зөв хандлага
Амжилттай байхад юу хэрэгтэй вэ? Шаардагдах 2зүйл байнаа: амжилтанд хандах зөв хандлага болон тийшээ аваачих зөв зарчмууд.
Амжилт гэдэг ...
Амьдралынхаа зорилгыг мэдэж,
Дээд потенциалдаа хүрэхийн төлөө төлөвшин өсч,
Өрөөл бусдад ашиг тус өгөх үрээ тарьсаар явахыг хэлнэ.
  • Зорилгоо мэдэх
Амьдралынхаа зорилгыг мэдэх шиг чухал зүйл үгүй. Kaiser Aluminum  үйлдвэрлэлийн эзэн,саятан Хенри Жей. Кайсер: "Амьдралынхаа тодорхой нэгэн зорилго тавихаас нааш, хамгийн шилдэгтээ хүрч чадахгүй гэдэг чинь баталгаатай." гэжээ. Сэтгэл зүйч Виктор Франкл ийн хэлжээ. "Хүн бүр амьдралдаа өөрийн гэсэн тодорхой ажил мэргэжил буюу үүрэг даалгавартай байна. Хүн бүрт зайлшгүй биелүүлэх шаардлагатай үүрэг даалгавар бий. Энэ хүрээндээ тэрбээр орлуулагдашгүй, түүний амьдралыг ч давтан дууриашгүй. Үүнчлэн, хүний амьдралынхаа даалгаврыг биелүүлэх боломж завшаан нь даган дууриашгүй гоц байдаг шигээ биелүүлэх даалгавар ч бас давтагдашгүй, онцгой байна." Зорилгоо тодорхойлоход тус болох санаагаар өөрөөсөө асуувал зохилтой хэдэн асуулт өгье.
  • Би юуг эрэн хайна вэ? Хүн бүрийн дотор мэдрэмж бодлынх нь гүний гүнд ярьж, сэтгэлд нь гал дүрэлзүүлдэг ямар нэгэн зүйл буюу зүрхэнд нь булаатай хүчирхэг хүслэн бий. Гагцхүү түүнийгээ л олох хэрэгтэй.
  • Би яах гэж бүтээгдсэн юм болоо? Хүн бүр өөр. Өөрийнхөө онцгой давтагдашгүй, чадваруудын нийлэмж, бололцоотой эх үүсвэрүүд, амьдралынхаа түүр, эргэн тойрон хүрээлэх боломжуудаа бод. Эдгээрийг зорилготойгоор тодорхойлон, зүрхнийхээ хүслийг танин мэдвээс, амьдралынхаа зорилгыг танин мэдэхийн төлөө амар том алхам хийжээ та.
  • Би өөрийнхөө потенциалд итгэж байна уу? Потенциалтай гэдэгтээ итгэдэггүй хүн үүндээ хүрэхийн төлөө хуруугаа ч хөдөлгөдөггүй. Тийм бол "Хаа байгаа газартаа, юу байгаагаараа юу чадахаа хий" гэж сургасан ерөнхийлөгч асан Теодор Рүзвельтийн зөвлөгөөнд чих тавих хэрэгтэй.
  • Би хэзээ эхлэх вэ? Үүнд өгөх хариулт бол ОДОО!
Потенциалдаа тултал өсөх
Зохиолч Эйч. Жи. Уэлс "Эд баялаг, нэртөр, газар орон, эрх чадал нь амжилт гээчийн хэмжүүр биш. Амжилтын цорын ганц бол бид хэн болж чадах байсан, эдүгээ бид хэн бэ? гэдгийн хоорондох харьцаа юм." гэдгийг тэмдэглэх гэжээ. Та нэг юмандаа эзэн болохын оронд, зуутай зууралдсаар нэг ч үгүй хоцорно. Потенциалдаа тултал өсөхийн төлөө зөв зам дээр зогсоход чинь тус болох дөрвөн зарчмыг хэлье.
  • 1. Зөвхөн нэг зорилго дээрээ л төвлөр.
Потенциалдаа хүрэх нь төвлөрөл шаардана.
  • 2. Байнга ахиц дэвшил гаргахын төлөө төвлөр.
Өдөр бүр өөрийгөө хөгжүүлэх. "Сэмийг мэдэх болсноос хойш ямар нэг талаараа өөрийгөө хөгжүүлээгүй өдөр түүний өдөр тутмын амьдралд нэг ч байгаагүй" хэмээн цохсон байна. Давид Ли.
  • 3. Өнгөрснийг март
Пастор Жээк Хейфорд "Өнгөрсөн бол үхмэл сэдэв, тиймээс хэрэв бид араасаа өнгөрснөө чирсээр явбал маргааш руу урагшлахын төлөө ахиц гаргаж чадахгүй." гэсэн юм.
  • 4. Ирээдүй дээр төвлөр.
Испани нэгэн зүйр цэцэн үгэнд "Урагшаа хардаггүй хүн, ард хоцорно" гэжээ.
Бусдад өгөөжтэй үр ярих
Интертэйнер Дэнни Томас "Хүн бүр учир шалтгааны төлөө төрсөн боловч , энэ шалтгаанаа илрүүлэн нээж чаддаг нь цөөхөн. Амжилт нь хүний амьдралдаа олж авсан эсхүл өөрийнхөө төлөө биелүүлж бүтээсэн юмстай ямар ч хамаагүй. Амжилт гэдэг нь та бусдын төлөө юу хийсэнд л оршино."
5. Тарих ба хураах - Санхүү
Рев.Др.Ульф Экман
Юу тарина, түүнийгээ хураана
Цагаа барина уу, мөнгөө тарина уу-юугаа тарина, түүгээ л хураана.
Өгөх зүрх гарга
Бурхан "yes"  гээд, харин хадгаламжийн дэвтэр чинь "no" гэвэл зүгээр л хийчих.
Сайн хөрсөнд тарихуй
Үрээ ямагт сайн хөрсөнд суулга тэгээд хэзээ ч бүү хэн нэгний албадлага шахалт дор тариал. Ямар ч юмыг заншил, эсвэл шашинлаг алба гэдэг утгаар бус, харин Эзэнтэй харилцах харилцааны үр дагавар болгон үйлд.
Шийдвэрээсээ зуур
Бурханы өмнө тодорхой зүйлд хөрөнгө оруулах шийд гаргаж, санхүүгийн амлалт өгөө бол, эдүгээ өгөх юм алга хэмээн шалтаг тоочиход хожиджээ. Энэ нь танд байгаа, байхгүй юмсын талаарх асуудал бус, энэ нь таны амлалтын талаарх асуудал юм. Өгөх юмгүй бол, юу байна-түүгээсээ л өг! Амлалтаа сахих хүсэлтэй гэдгээ батлан харуул.
6. Үлдээх өв - Бизнес
"Хаанчлалын бизнес мэргэжилтэнүүд" Үүнийг санан, сүнсээр өсөх явцдаа бидний дагах ёстой зарим нэг зүйлсийг харцгаая.
  • Бид үнэнч шударга байх ёстой. Бид хууран мэхлэхгүй, бид худал ярихгүй бас хулгай хийхгүй. Бид Бурханы үгийн хүмүүс буюу өөрийнхөө үгдээ эзэн хүн.
  • Эргэн тойрны маань хүмүүс юу гэж хэлж, үйлдэж байсан ч бид биеэ хянан захирч, номхон даруу байх ёстой.
  • Бид эрүүл хийгээд бялдаржуу байх ёстой. Өдрөөс өдөрт өвчтэй, тамиргүй, ядарч сульдсан юм явбал Бурханы ажлыг хийж чадахгүй.
  • Бид сайхан харагдах ёстой.
  • Бид баяр хөөртэй байж, ахиухан шиг инээмсэглэх ёстой.
  • Бид алтан дүрмээр ажиллах ёстой.Бид бусдыг тэргүүнд тавьж, шаардлагатай бол бусдыг өргөхийн төлөө өөрөө дор орно. Хэрэгтэй бол алхам ухраад зайгаа хэн нэгэнд тавьж өг.
  • Бид өөрсдийгөө үйлчлэгч, нярвууд хэмээн үзэх ёстой.
  • Бид хичээнгүй хөдөлмөрч байх ёстой.  Түүнчлэн ажил маань бидний мөнгө олох ба бусад өөрийгөө таниулах арга болдог. "газар дээр баялаг хурааж" эхлээгүй, санаа маань цэвэр байгаа цагт үүнд буруудах юм байхгүй.
  • Бид өгөөмөр агаад өглөгч гартай байх ёстой.
  • Бид гомдоллох, бувтнах,хов живнээс ямагт ангид байх ёстой.
  • Бид ааш зөөлөнтэй, эелдэг, боловсон байх ёстой.
  • Бид урам зоригтой байх ёстой.
  • Бид энэ газарт үүрэг даалгавар биелүүлэхээр яваагаа хэзээд санах ёстой.
  • Бид шалгагдана гэдгээ мэдэж, үүнийг хачин жигтэй, шударга бус явдал хэмээн харахгүй байх ёстой.
  • Бид бусад итгэгчидтэй нөхөрлөх ёстой.
  • Бид Бурханлаг цэцэн мэргэн ухаан хийгээд ялгах хараатай байх ёстой. Цэцэн мэргэн ухаан хэрэгтэй бол зөвхөн асуух л хэрэгтэй гэсэн. ямар ч эргэлзээгүй, зөвхөн итгэлээр.
  • Бид санаа зовохгүй байх ёстой.
  • Тэгээд эцэст нь бид өв үлдээх ёстой.

No comments:

Ичсэн гэнэ ээ миний ...

        Энхрийлэн догдолж хайрлан ширтэж байх                                                                яг тэр үед          Ичээд байса...