Wednesday, March 4, 2015

Жон Бивэр Сатаны урхи ном

энэ ном Бурханы хүслээс итгэгчдийг тун амархан урхиддаг арга болох "гомдол"-ын тухай бичсэн. Их олон хүн урхидуулсанаа ч мэдэлгүй энэ урхинд унадаг..тухай..............
 Жон Бивэр хардалт, үл итгэлцэлээс чөлөөтэй байж Бурханы хүсэл дор үргэлж явах замыг зааж өгөх гэж оролдсон байна . Байнга хэн нэгэнд уурлаж, цухалдаж явах хохирогчийн сэтгэлгээнээс чөлөөтэй амьдрахыг, Бурханд амьдралаа бодлоо бүрэн даатган өгөх бүр уучлал, эвлэрэл, баяр хөөрөөр дүүрэн амьдрахын нууцыг нээн харуулах гэж зорьсон байна
Бүү хуурт.........! Таныг гомдоох зүйлээс зугтаж чадахгүй ч гомдох гомдохгүйгээ сонгох боломж танд бий. Гомдлыг зөв шийдвэл хорсож үлдэлгүй харин улам хүчирхэг болно. Зөвхөн зөв шийдсэн нь Бурхантай ямар ч саадгүй харилцана.. гэжээ

..............................................................................................................................
Урхи, хавх хэрэглэж амьтан барьж үзсэн хүн бүр урхинь амьтаны нүдэнд харагдахгүй атлаа
тухайн амьтныг татах нэг хоёр зүйлтэй байх ёстойг мэддэг. Амьтан, сонирхолыг нь татаж байгаа зүйлд анхаарч урхинд орсоноо ч мэдэхгүй явж байгаад нэг л мэдэхэд урхинд орсон байдаг. Хүмүүний сүнс ангуучлагч Сатан яг л ийм арга замаар өөрийн үхлийн урхинд хүмүүсийг оруулдаг. Түүний урхи далд бөгөөд шохоорхол төрөм байдаг. Сатан өөрийн хамтрагч нартайгаа бүхнийг ил тод хийдэг гэж олон хүн итгэдэг. Тэр заль мэхийн үүр уурхай. Ямар ч ажиллагаагаа маш зальтайгаар, чадварлагаар болгоомжтой хийдэг. Тэр өөрийгөө гэрлийн элч мэт харагдуулж чадна гэснийг бүү мартаарай. Хэрэв бид Бурханы Үгээр сайн мууг ялгахад суралцахгүй бол түүний урхи ямархуу байдаг талаар ямар ч ойлголтгүй явна гэсэн үг. Түүний байнга хэрэглэдэг, итгэгчид түүнд нь байнга унадаг урхи нь гомдол юм. Урхи урхи чигээрээ байхдаа үхлийн аюулгүй байдаг. Харин урхинд тавьсан өгөөшийг авах үед урхи бидэнд аюултай болдог. Урхинд оруулах өгөөш болох гомдол нь зүрхэнд хүрэхэд уур хилэн, шарх, харилцаанд сэв суулгах,
хагарал, хорсол, хэрүүл маргаан, үзэн ядалт болоод биед халдах гэх мэт олон хор хохирол амьдралд авчирдаг. Урхидуулсаны үр дүнд доромжлол, довтлох, шархдуулах, хагарал авчрах, салан тусгаарлах, харилцааг эвдэх, урвалт болон итгэлийн амьдралаас няцах гэх мэт зүйл бий болдог. Гомдсон хүмүүс урхинд орсоноо тэр бүр мэддэггүй. Тэдний хамаг анхаарал нь өөрсдөд нь хүмүүс ямар буруу юм хийсэнд төвлөрсөн байдаг учраас тэгдэг биз. Тэд байнга бодит байдлыг үгүйсгэдэг. Тийм үед дайсан нүд сохолж, зөвхөн өөр дээрээ л анхаарахад хүргэдэг. Энэ ном энэхүү урхийг таньж, түүнээс хэрхэн чөлөөтэй болохыг өгүүлэх болно. Ямар нэг гомдол авахгүйгээр амьдрах ямар ч боломжгүй юм гэж (Лук 17:1) Есүс хэлсэн учраас гомдлын
асуудлыг хэрхэн зөв шийдэхийг итгэгч бүр сурах ёстой. Америкт ч, бусад олон улсад ч энэ талаар номлоход хүмүүсийн 50% нь шийдвэр гаргаж гомдлын асуудлаа шийддэг. Хэдийгээр олон хүн шийдвэр гаргаж байгаа ч цаана нь байгаа олон хүн суудалдаа бардам гэгч нь үлддэг. Бардам зан бодит байдлаа хүлээн зөвшөөрөхөд саад болдог. Харин өөрийгөө даруусган эрх чөлөөнд хүрсэн хүмүүс эдгэрч, Ариун Сүнсээр дүүрч, олон жил хүсч мөрөөдөж байсан зүйлээ хормын төдийд
авдаг. Хорьдугаар зууны төгсгөл гэхэд чуулган мэдлэгээр бялхсан. Хэдий их мэдлэгтэй болсон ч чуулган доторх хагарал, удирдагч нарын харилцааны хөндийрөл ихэссэн байдаг нь харамсмаар. Шалтгаан нь: Хайрын дутагдал нь хагаралын шалтгаан аж. “Мэдлэг ихэрхэг болгож, хайр босгон байгуулдаг” (1Коринт 8:1). Дэндүү олон хүн энэ урхинд орж энэ нь байх ёстой хэвийн
юм шиг сүүлдээ бодогдох болжээ. Христ эргэн ирэхээс өмнө жинхэнэ итгэгчид урьд өмнө
байхгүйгээр нэгдэнэ. Өнөөдөр тоолшгүй олон эрэгтэй эмэгтэй хүн гомдлын урхинаас чөлөөлөгдсөөр байгаа. Үндэстэнүүдийг тэр чигээр нь сэргээх сэргэлтийн гол зангилаа энд л байдагт би итгэдэг. Итгэгчид бие биеэ хайрлахыг харсан үл итгэгч тэрхүү эв нэгдэл дундаас урьд нь хараагүй байсан Христийг харах болно.

No comments:

Ичсэн гэнэ ээ миний ...

        Энхрийлэн догдолж хайрлан ширтэж байх                                                                яг тэр үед          Ичээд байса...