Wednesday, March 4, 2015

Флойд МакКланг "Бурхан эцгийн сэтгэл" номноос

Сават анх удаа энэ зочид буудлын дээд давхарт гарч ирэхдээ маш их цочирдон гайхсан гэдэг. Энэ бүхэн нь түүний зүүдэнд ч орохооргүй зүйл байсан юм. Тэр давхрын хонгил руу харсан өрөө бүрт нэгэн жаахан охин суух аж. Тэд наснаасаа илүү овортой харагдах ба бүгд л инээмсэглэх агаад тэдний олонхи нь 12 настай, эсвэл 13 орчим насны,бүүр түүнээс ч бага настай байлаа. Гэвч тэдний сэтгэл үнэндээ үймэрсэн, мөн айдастай харагдаж байлаа.
Сават ингэж Бангкокын янхнуудын ертөнцөд анх удаа хөл тавин орж ирсэн нь энэ.Энэ бүхэн эхэндээ ямарч хор уршиггүй мэт байсан боловч өөдөсхөөн зомголыг хүчит урсгал хаман авах шиг л түүнийг ховх татан авчээ. Энэ урсгал дэндүү хүчтэй ширүүн байлаа.
Удалгүй Сават хар тамхичид болон янхнаар үйлчлүүлэгч жуулчдад хар тамхи зарж эхлэв.  Дараа нь нэр хүндээ хөсөр хаян хүний наймаанд татагдан орж, энэ бузар хэрэгтээ 10-12 настай бяцхан
охидыг ч татан оруулж байлаа.Уг нь тэрээр тосгоны уйтгарт амьдралаас залхаж Бангкокт ирсэн боловч гэр бүлийнхээ нэр төрийг унагаах бузар хэрэгт орооцолдож эхлэв.Тиймд түүний амьдрал хөмөрсөн тогоо шиг л болсон байлаа..
Тэрээр хүний наймаар олсон хөрөнгөө дээрэмдүүлж,дараа нь арайхийн сэхээ автал цагдаад баривчлагджээ.Юм болгон нь муугаар эргэж байлаа.
Эцэст нь Сават хотын гадна байдаг хог хаядаг газар толгой хорогдож байхдаа гэрээ санаж, аавыгаа боддог байлаа. Түүний аав Есүст итгэдэг  жирийн амьдралтай энгийн нэгэн байв. Малайзын ойролцоо жижиг тосгонд амьдардаг байв.
Тэр хүүгээ гэрээсээ анх явахад нь "Аав нь хүүгээ хүлээнэ шүү" гэж хэлж байсныг Сават санаж байлаа.
Гэр бүлийнхийхээ нэр төрийг гутаасных нь төлөө түүнийг хүлээж авна гэж үү???
Бурханы хайрын тухай олонтоо аав нь Саватад ярьдаг байх үед үл тоомсорлодог байсан түүнийг аав нь хүлээсээр байгаа гэж үү???
Түүний бузар гэм нүгэл, гэмт хэрэг, хүний наймаагаар баяжсан тухай тосгонд нь мэдээж аль эрт сонсогдчихсон л байгаа даа.
Сават эцэст нь яах ч аргагүй хэцүү байдалд байсан тул аавдаа захидал бичихээр шийдсэн.
"Хайрт аав минь, Хүү нь гэртээ очмоор байна. Харин миний хийсэн энэ бүх муу муухай ,гэмт хэрэг хийсэн хүүгээ та хүлээн авах эсэхийг хүү нь мэдэхгүй байна. Ааваа, хүү нь үнэхээр муухай гэм нүгэл хийсэн.Та намайг уучлаач. Хүү энэ хагас сайнд манай тосгоноор дайрч өнгөрдөг галт тэргээр очино.Та надад амалсанаараа хүлээж байгаа бол манай гэрийн өмнөх модонд цагаан даавууны өөдөс уяарай."
Галт тэргээр явах замын турш Сават өөрийнхөө гутамшигт амьдралын тухай бодож байлаа. Аав нь тэгтлээ баян тансаг амьдардаггүй, эгэл жирийн амьдралтай ч "чин шударга амьдралыг эрхэмлэдэг "учир өөрийг нь хүлээн авахаас татгалзаж магадгүй гэдгийг тэр мэдэж байлаа. Галт тэрэг тосгонд ойртох тусам түүний сэтгэл айдас түгшүүрээр дүүрч байв.
Өнөөх модонд цагаан даавууны өөдөс уяагүй бол би яах вэ???
Өөдөөс нь харж суугаа зорчигч түүнийг ихэд мэгдэн сандарч эмээснийг харж байлаа. Сават энэ бүх сэтгэлийн дарамтаа цаашид тэвчиж чадалгүй тохиолдсон бүхнээ нэгд нэгэнгүй зогсоо чөлөөгүй түүнд тоочин урсгаж гарав. Галт тэрэг тосгонд орж ирэхэд Сават нөгөө зорчигчоос
- Би тэр модыг харж чадашгүй нь...
Та хараад өгөөч. Хэрвээ аав маань намагй хүлээж авахгүй бол би яах вэ? гээд хоёр өвдгөө тэврэн тонгойж
- Танд харагдаж байна уу???Зөвхөн ганц модтой байшин шүү
Нөгөө зорчигч хашгаран :
- Хараач хүү минь, Ямар сонин юм бэ? Чиний аав даавууны ганцхан өөдөс биш ээ, бүүр мөчир бүрд нь уясан байна шүү дээ гэж өөрөө ч хөөрөн орилов.
Цагаан даавуун өөдсөөр өвч чимэглэсэн мод, байшингийнхаа өмнө зогсоод баярлан хөөрч цагаан даавуугаар даллан байгаа өндөр настай аавыгаа хараад Сават нүдэндээ итгэсэнгүй.Аав нь галт тэргийг даган гүйж,өртөөн дээр зогсоход нь гарч ирэх хүүгээ харан баярын нулимас унаган:
- Аав нь хүүгээ хүлээсээр байлаа гэж хашгарлаа.
                                                     
-----------------------------------------------------------------------------------
Хүмүүс бид төгс төгөлдөр биш болохоороо алдаа гаргаж гэм хийдэг. Гэхдээ гаргасан алдаагаа ухаарч гэмших нь бидний амьдралд маш чухал эргэлтийг бас сэргэлтийг авчирдаг. Гэмшил гэдэг маш чухал зүйл юм. Хүний сэтгэл гэмшилдээ ариусаж байдаг. Гэмшихгүй байх нь бидний зүрх сэтгэлийг  бохирдуулж бас бидний сэтгэлийг хатуу болгодог.
Тийм учир бидний ЭЗЭН Есүс: "Гэмшигтүн, тэнгэрийн хаанчлал ойрхон байна" гэсэн. Гэмшвэл тэнгэрийн хаанчлал ойр байдаг байх нь ...
Гэм хийвэл Бурхан биднийг шийтгэдэг. Гэхдээ гэмших л юм бол биднийг уучлахад бэлэн байдаг Хайрын Бурхан. Гэмших л юм бол өршөөгөөд хүлээж авдаг тэвчээртэй Бурхан.
Монголчууд бид дэндүү нэрэлхүү, бас бардам зангаасаа гэмшихыг хүсдэггүй Гэмших гэдгийг доошоо орох гэж ойлгодог. Үнэндээ бол тийм биш юм. Гэмшиж байж амьдралаа Сават шиг эргэж олж авч чадна. Гэмшихгүй бол амьдралаа алдаж үхлийг сонгох болдог.
Ахан дүүс нараа, алдаа буруу хийвэл гэмшиж сурцгаая. Буруугаа хүлээж сурцгаая. Буруугаа хүлээж чаднаа гэдэг чинь бас зориг юм шүү.

No comments:

Дэлхий даахааргүй их дурлалцаж дээ бидэн...

Дэлхий даахааргүй их хайрласан байж уу  Өчигдөр би бас л од харлаа  Өнөөх л хэвээрээ надтай ярьж байна  Он цагийн элээсэн тэр богинохон хэт ...