Wednesday, March 4, 2015

Бурхан, үнэхээр Та мөн үү? Лорен Коннинхэм, Женис Рожерс

YWAM-г үүсгэн байгуулсан хүний тухай, түүний Бурханаас авсан дуудлага, тэр дуудлага д итгэмжтэй үнэнч тууштай байж бүхий л амьдралынхаа явах зам, зорилго болгож түүнийг даган амьдарч байгаа тухай байна.

Аав өвдсөнийг сонссоноос хойш 3 өдрийн дараа нэг хүн манай хаалгыг тогшив. Ялимгүй сэрүүхэн ч тэнгэр цэлмэр 2-р сарын нэгэн өглөө байсан санагдана. Ээж хаалга онгойлгож өгөхийг би харж байв. Хаалганы цаана сүмийн итгэгч нэг эр зогсож байлаа. Яагаад ч юм, урьд нь нэг удаа харж байсан оршуулгын ёслол удирдагчийг тэр надад санагдуулав. Үрчийсэн царайтай тэрээр тансар хилэн малгайгаа үнгэчин, хэлэх үгнээсээ айсан мэт зогсоно.
  Та ямар хэргээр ирээ вэ? гэж ээж түүнээс огт айсан шинжгүй асуув.
  Тэр Коннинхэм эгчээ  Ой гутам тэр эр арай ядан ам нээж.: Бурхан миний зүүдэнд танай нөхрийн шарилтай авс ирж байгааг харууллаа л даа , гэх нь тэр
Би өөрийн эрхгүй амаа ангайчхав. Ээжийг харлаа , Ээж бяцхан бодолхийлснээ ингэж хэллээ.
  Танд баярлалаа: Ээжийн хоолой зөөлөн боловч эрс сонсогдоно. Үүнийг хэлэхээр зориуд
наашаа ирсэнд тань гялайлаа. Наашаа явахад хэчнээн хүнд байсныг тань ч  ойлгож байна. Гэхдээ би өөрөө Бурханаас асууж, тэр зүүд Бурахнаас ирсэн эсэхийг лавлая. Энэ маш чухал асуудал болохоор Бурхан Өөрөө надад шууд хэлэхгүй гэж үү? : Асуулт гэхээсээ илүү өөрийнхөө санааг эрс илэрхийлсэн аясаар ээж түүнд ингэж хэлснийхээ дараа дахин талархал илэрхийлээд хаалга хаав.
Тэгээд залбир эхэллээ :Бурхан та үнэхээр мөн үү? Хэрэв та зүүд үнэхээр танаас ирсэн бол би хүлээж авахад бэлэн . Үүнийг л мэдмээр байна Та надад Өөрөө хэлээч дээ: Ээж Бурханд маш их итгэж найддаг байсан юм. Тиймээс ч ийм чухал асуултанд Тэрээр Эцэг хүний намуухан хоолойгоор хариулна гэдэгт бүрэн итгэлтэй байв. Ээж маань өчүүхэн ч эргэлзээгүйгээр бүхнийг Бурханд даатгаад унтсан билээ. Маргааш өглөө нь бид уур савссан овьёосны зутан идэхээр ширээ тойрон сууж байтал ээж маань бяцхан Женниг тэргэнцэрт нь суулгаад : Сайхан мэдээтэй: гэлээ тэгээд :урьд шөнө би зүүдэлсэн : Филлис эгч бид хоёр гэнэт чимээгүй болов.
Гэтэл аав чинь унтлагынхаа хувцастай , галт тэргээр ирж байх юм :
Ээжийн зүүд яг биелж, удалгүй аав маань Калифори руугаа эргэж ирж чадахуйцаар бие нь дээрдсэн гэдгийг бид сонссон юм. Дайны үе тул тул цэрэг дайчдыг юуны түрүүнд зөөх гэж галт тэрэгний захиалга нэлээд тавагтай байсан боловч найзынхаа ачаар аав маань тасалгаатай суудал авч чаджээ. тэгээд яг л ээжийн зүүдэндээ харсан шиг, унтлагынхаа хувцастай галт тэрэгнээс буусан бөгөөд буудал дээр бид өмд давхарлаж өмсүүлсэн билээ.

..................................................................................................................
Ээж маань Бурханаар удирдуулахдаа юуг анхаарахыг бидэнд захисан юм. Бурханаар удирдуулахаа бусдад даатгана гэдэг аюултай. Хүмүүсээр дамжуулан лавлаж, нягталж болно л доо гэвч аливаа чухал асуудлын тухайд гэвэл Тэр Өөрөө бидэнд шууд хэлдэг гэж захисан юм. 

..................................................................................................................

Үгээ хэлээч хэмээн залбирав. 

Харин дараа нь  болсон үйл явдал урьдын адил байсангүй. Гэнэт би дэлхийн газрын зураг харлаа. Тэр зураг амьтай мэт хөдөлж байв_ Би өндийж суулаа. Яг л кино үзэж байгаа юм шиг, Би бүх тивийг нэг дор харж байв.: Далайн давлагаа хуурай газар луу хуйлран орж ирснээ буцаж, тэгснээ дахиад бүр хол түрэн ирж, тив дэлхийг бүхэлд нь хучиж байгааг харав. 

No comments:

Ичсэн гэнэ ээ миний ...

        Энхрийлэн догдолж хайрлан ширтэж байх                                                                яг тэр үед          Ичээд байса...