Thursday, March 22, 2018

Хэдхэн үгийн араас магтаал хүндлэл урсана

Хал үзэн хашир сууна
Хатууг туулан бэрхийг давна би
Хэцүүд ядарч сэтгэл туйлдах үед
Хэнээс ч илүү таныг хүлээн сөхөрнө
  Хорвоог туулан, ухаарал сэтгэлд дэлгэрнэ
  Холын их бодол, зүрхэнд асан туяарна
  Гишгэх газаргүй зам дууссан мэт цагуудад
  Галт багана, Үүлэн сүүдэр, Амтат мана
  Толгой өөдөө харц дээшээ
    Хэдхэн үгийн араас магтаал хүндлэл урсана
    Эхлэл төгсгөл, бүх зүйл нь та ...,
    Эцэс төгсгөлгүй хүндлэл алдар нь таных ....,
Нугын гүн дэх цэнгэг агаар мэт таны оршихуй
Насны минь бүх амьдралд хамтдаа байгаасай
Нүдний минь өмнө илэрхий тэр их хайр тань
Нарт энэ орчлон төгсгөх хүртлээ, үеийн үеэр минь ерөөгөөсэй
  Гэмгүй тунгалаг цэвэр цагаан гэрэлтсэнгүй би
  Гайхамшиг гоо алдар хүндтэй өргөгдсөнгүй ээ
  Гэрийн бүслүүр мэт эв эеийн зорин
  Гэмшвэл зохилтой д сөхрөн суухдаа ичээгүй
    Ган болд шиг хатуу хөтүү амьдарсангүй би
    Гал ус шиг ширүүн догшин буцалсангүй ээ
    Гараа өргөн магтан хүндлэхдээ дуугаа нь харин өндөрсгөж
    Гал цогтой магтаалаа би өргөнө.

Чука-с










No comments:

бүхнээ зориулаад хайрлаж байна гэтэл  дутуу байж уу? гэмээр  хэсэгхэн зуурын өчүүхэн жаргалд автан  өөр хүн болоод хаяад явбал яах уу?  буца...