Saturday, November 11, 2017

Хайрласандаа чамайгаа хайрласан Хүнийх байсан гэж сэтгэлдээ тунилгүй тэвэртээ багтааж Хүч хүрэхгүй алдах вий гэж бодол тэрлэн 2 мөчиртэй хусхан тэвэрсэн сэн Эцгийнхээ зовлонг хэдхэн сард ухаарсан хүүд Элээж баршгүй хайр өглөө гэж баярласан сан Халуун өврөө дэлгэн хайр гуйсан бүсгүйд Хуруунд дахь бөгжөөрөө хана босгож Хоноцын жаргалд завсар өгөлгүй эцэг хүн шиг бардам байсан сан Хонгорхон чамайгаа хайрлахаас цааш бараа нь харагдаагүй зам байсан сан Чи минь ... ... ... биш яг хүйтэн намар шиг. өдөр дуусах сүүлчийн мөч шиг Тээр дээрх үзэсгэлэнт од хажууд нь ирээд элбэхэд Талийн саарал чоно жишим ч үгүй зөрнө Голын дундах өнчин хайлаас мөчрөөрөө шүргэн хатгахад Гоо үзэсгэлэнт марал сониучхан эргэн шөргөөнө

No comments:

Гуйхгүй ээ би одоо чамайг Дуртай байсан уу гэж үү   Тийм ээ дурласан байсан Дууг хүртэл чиний нэртэй дуулж Дутуу орхисон үг бүрийн т...