Wednesday, November 8, 2017

Талархлын тухай шүлэг бичээч гэнэ ээ миний найз, сайн мэдэхгүй юм
Би....
Талаар дүүрэн цэцэг сийн дунд алхахдаа талархдаг
Таанын үнэр хамар юуг минь цоргиход бахархдаг, талархдаг
Тэнгэрийн хаяа, уудам их нутаг, тэнд солонго
Тансаг ариун агаар, цэнгэг ус,..., би бахархдаг, талархдаг
Уулын өндөрт цуцаан үгүй хүчит хурдан уналгатай
Усны гүн ихэд сүрдээгүй Монгол эрсийн сахилгатай

Хөх цэнхэр тэнгэрт учраан айлтган сөхөрсөн
Хүннү их гүрнээс удмаа нь алдаагүй хаадтай...,
                                                        би бахархдаг, талархдаг
Морин дэл дээр үрээ нь бүүвэйлж өсгөсөн
Монгол их хатдын уран дөлгөөн залгамж
Мөнх хөх тэнгэрийн доор сөхрөн мэхийх өндөр ухаанд сургасан
Миний хатан ухаант үзэсгэлэнт гоо бүсгүйчүүд,
                                                      би бахархдаг, талархдаг
Овог удмынхаа тэг дунд танан цагаан гэрт
Онцгойлон, Байдаг цор ганцын өмнө сөхөрсөн
Хублай, Хөлүгэн, Мөнх хаадын ээжүүд, эрхэм Монгол хатад
Хаант их улсынхаа сүр хүчийг даатган
Хамаг Монгол гүрэндээ ерөөл хүсэн залбирсанд би талархдаг, бахархдаг.
...Мөнх Хөх Тэнгэрийн цор ганц нэгэнд
...Сөхрөн Мэхийн Өндөр ухаанд сургасан... талархдаг..,

No comments:

Дэлхий даахааргүй их дурлалцаж дээ бидэн...

Дэлхий даахааргүй их хайрласан байж уу  Өчигдөр би бас л од харлаа  Өнөөх л хэвээрээ надтай ярьж байна  Он цагийн элээсэн тэр богинохон хэт ...