Эр хүн охид худалдаж авдаггүй
Энхрий бяцхан үрсээ мөнгөөр далайлган задардаггүй
Ижийнхээ хэвлийгээс төрөхдөө аврал эрэн бархирсан
Эрэлхэг Монгол хар хүү би өвгөдөөсөө өвлөсөн сургаалтай
Эцгийнхээ голомтод ханхайн үлэмж ухаанд хурцлагдан
Энэрэл хайр нигүүлслээр мөрөө үлдээх жудагтай
Эр хүн охид худалдаж авдаггүй
Энхрий бяцхан үрсээ мөнгөөр далайлган задардаггүй ээ.............
Бүсгүй хүн бие худалдах учиргүй
Бүлээн амиа золин сүнсээ буртаглан бэдэрдэггүй
Бодол ухаан төгөлдөр монгол хатдын удам
Булбарай хөөрхөн охид энэ ертөнцийн чимэг ээ
Эцгийнхээ өвөр дээр эрхэлсээр бүсгүй айл д даруусан
Ээжийнхээ сургаалд ухаа жин цэгц алхах учиртай
Бүсгүй хүн бие худалдах учиргүй
Бүлээн амиа золин сүнсээ буртаглан бэдэрдэггүй ээ
Subscribe to:
Post Comments (Atom)
-
Гуйхгүй ээ би одоо чамайг Дуртай байсан уу гэж үү Тийм ээ дурласан байсан Дууг хүртэл чиний нэртэй дуулж Дутуу орхисон үг бүрийн тоогоор х...
-
Нөгөөх чинь үхсэн…. Талаар нэг асгарсан үгсийг чинь Тайван суугаад түүж хормойлдог өнөөх чинь үхсэн Өөрөөс чинь өөрийг чинь хаацайлж өмнө ...
-
Нэг л мэдэхэд холдон одсон гэнэн цагаан нас минь Навчсаа гөвөн хагдарч дахин цэцэглэх модод шиг Идэр насны минь тэг дунд гунигийн дуу аялн...

1 comment:
Жинхэнэ эр хүн охид худалдаж авдаггүй, бас гэрлэлтээс гадуур охид бүсгүйчүүдээр зугаагаа гаргадаггүй гэж...
Post a Comment