Жаргах гэж яарах аюултай... тэндээ ташууран хоригдож мэднэ э ...
Жаахан буурал өвгөдийнхөө үгийн чагнан тухалж
Жин тааруулан алхлуулж үгээ нь бодон хэлээ
Жил сарын тойрон цэвэр ухаанд даруус ч
Жинхэнэ үнэн үгсийг цээжин дээ хадан цэцэрх ээ
Жаргах гэж яарах аюултай тэндээ ташууран хоригдож мэднэ
Тансаг сайханд самуурч төөрч уусаж унаж бас мэднэ ээ
Үзэсгэлэнт гоо ханийнхаа өлгийдсөн хайран уярч
Үнэн нандин сэтгэлээр туургаа түшин өндийж
Үлэмж нандин үгсээр сэтгэлдээ хат суулган
Үйлийн их дайнд цэвэр сэтгэлээр ял аа
Жаргах гэж яарах аюултай түүндээ ташууран хоригдож мэднэ ээ
Жаахан муу бие тас татуулан алдаж бас мэднэ ээ
-Чука- 2018.09.16. 21:50
Sunday, September 16, 2018
Subscribe to:
Post Comments (Atom)
-
Би хайрлуулах дуртай, гал халуун хувиршгүй гүн гүнзгий тийм ариун хайраар хайрлуулах дуртай. тал дундуур бөөн цэцгэн дунд хаашаа ч харсан цэ...
-
Нөгөөх чинь үхсэн…. Талаар нэг асгарсан үгсийг чинь Тайван суугаад түүж хормойлдог өнөөх чинь үхсэн Өөрөөс чинь өөрийг чинь хаацайлж өмнө ...
-
аймаар ажилтай толгой өндийлгүй цаацтай зууралддаг байшд хэд хоног тээл дуусвуу үгүй юу тэнэгтээд л блогт ороод иржийгаан ....хэдэн үг шивээ...
No comments:
Post a Comment