Wednesday, August 21, 2024
Гүн их санаа алдаад дуугүй орхиход минь
Гашуунаар инээгээд бардамнан чарлах чи сонс
Ялах ялагдах аль аль нь энэ орчлонд хоосон гэдгийг
Нялх балчир тархиндаа нугалаа үүстэл тунгаа
Хайртай нь бүгдийг далдалдаг...дуугүй өнгөрнө
Ухаант нь хэдийн ойлгосон...дуугүй өнгөрнө
Туршлагатай нь үр дагаврыг тооцдог дүүгүй өнгөрнө
Дуугүй орхисон мөч бүрийн тоогоор таахалзан баясах чи л ...
... үр дагаврыг нь хүртэнэ.
Нүцгэн ирээд нүцгэн буцдаг хорвоод олон учир учиг бий ч
Хөлс төлж аврал авдаггүй .....!!!
Бидний хэмждэг нэгжээр
Буян зардаг Бурхан ч гэж юу байх вэ,
Бузар арилгадаг номтон ч гэж юу байх вэ
-Чука
Thursday, August 1, 2024
Thursday, June 13, 2024
Friday, April 26, 2024
Ичсэн гэнэ ээ миний ...
Энхрийлэн догдолж хайрлан ширтэж байх яг тэр үед
Ичээд байсан гэнэ ээ миний борхон
Цэцэг авахаар гарлаа
Сэтгэл үлэмж тэнэгэр санаа уужим сайхан
Хажууд нь очоод үнслээ хачин сайхан инээлээ.
Тэвэр дүүрэн сэтгэл цэцэгтэй хамт өгөөд
Тамшаалж нүдээрээ илбэж талархан чанга тэвэрлээ
Тэр үед . Ичсэн гэнэ ээ надаас
Цэцэг авахдаа будаж амжаагүй
Цамцны минь өнгөнөөс ичсэн гэнэ ээ...
2024.04.26
Friday, April 19, 2024
Дэлхий даахааргүй их дурлалцаж дээ бидэн...
Дэлхий даахааргүй их хайрласан байж уу
Өчигдөр би бас л од харлаа
Өнөөх л хэвээрээ надтай ярьж байна
Он цагийн элээсэн тэр богинохон хэт жинтэй мөчийг
Өгүүлж байх юм цэг таслалгүй бүгдийг нь
Дэргэд минь татаж ирээд сэтгэлд минь үүрлэх юм
Дэлхий даахааргүй хайрласан байж уу...
Дасган дасгасаар хуваагдамгүй болсон хоёр биеийг
Даахгүйн ээ гээд нэгийг нь ураад авсан байх нь...
Хаачхав дээ би энд нөгөө нойроо дуртай орхиж
Хаа хол хэний ч хүрэмгүй газарт аялна
Хэнгэнэтэл санаа алдан ододтой дурлан ярилцаж
Хэтэрхий хүнд богинохон үе ee дурсан санана
Эргээд тэр мөч ирвэл бодох ч үгүй хүссэнээр чинь ....
Эмээлгүй тайлсан сэтгэл бүхнийг чинь авна аа
Эгцэлж хараад хөөрхөн нүдтэй чинь ярилцаж
Энхрийлж дурлалцан байгаа бүхнээ өгнө өө...
Saturday, April 6, 2024
Friday, November 10, 2023
Tuesday, October 10, 2023
Sunday, September 16, 2018
Thursday, March 22, 2018
Хэдхэн үгийн араас магтаал хүндлэл урсана
Хал үзэн хашир сууна
Хатууг туулан бэрхийг давна би
Хэцүүд ядарч сэтгэл туйлдах үед
Хатууг туулан бэрхийг давна би
Хэцүүд ядарч сэтгэл туйлдах үед
Saturday, November 11, 2017
Wednesday, November 8, 2017
Талархлын тухай шүлэг бичээч гэнэ ээ миний найз, сайн мэдэхгүй юм
Би....
Талаар дүүрэн цэцэг сийн дунд алхахдаа талархдаг
Таанын үнэр хамар юуг минь цоргиход бахархдаг, талархдаг
Тэнгэрийн хаяа, уудам их нутаг, тэнд солонго
Тансаг ариун агаар, цэнгэг ус,..., би бахархдаг, талархдаг
Уулын өндөрт цуцаан үгүй хүчит хурдан уналгатай
Усны гүн ихэд сүрдээгүй Монгол эрсийн сахилгатай
Tuesday, February 7, 2017
Жинхэнэ Эр хүн охид худалдаж авдаггүй
Эр хүн охид худалдаж авдаггүй
Энхрий бяцхан үрсээ мөнгөөр далайлган задардаггүй
Ижийнхээ хэвлийгээс төрөхдөө аврал эрэн бархирсан
Эрэлхэг Монгол хар хүү би өвгөдөөсөө өвлөсөн сургаалтай
Эцгийнхээ голомтод ханхайн үлэмж ухаанд хурцлагдан
Энэрэл хайр нигүүлслээр мөрөө үлдээх жудагтай
Эр хүн охид худалдаж авдаггүй
Энхрий бяцхан үрсээ мөнгөөр далайлган задардаггүй ээ.............
Бүсгүй хүн бие худалдах учиргүй
Бүлээн амиа золин сүнсээ буртаглан бэдэрдэггүй
Бодол ухаан төгөлдөр монгол хатдын удам
Булбарай хөөрхөн охид энэ ертөнцийн чимэг ээ
Эцгийнхээ өвөр дээр эрхэлсээр бүсгүй айл д даруусан
Ээжийнхээ сургаалд ухаа жин цэгц алхах учиртай
Бүсгүй хүн бие худалдах учиргүй
Бүлээн амиа золин сүнсээ буртаглан бэдэрдэггүй ээ

Wednesday, January 25, 2017
Тийм дээ муу ижий минь
Тэнхээ баран орилоход нь...би төрсийм
Тэртээд олон жил хүлээлгэн байж
Тамирыг нь таслах шахан би мэндэлсэн юм
Тэгэхээр... Эр хүн би харц дээшээ
Эрдэм ухаан бодол өөдөө
Энэрэл хайр уужим сэтгэл
Эргэж буцалтгүй ууч сэтгэл..... .............үйлдсээр үгүйлсээр сурсаар л байхаас :P -Чука- с

Tuesday, November 1, 2016
Чихэргүй дарсгүй сэтгэлийнхээ гүнээс харцаа шидэн
Чимэглэл гоёлгүй үнэн төрхөөрөө хайр гуйсан
Нандин цэвэр бүхэн ээ өмнө минь дэлгэж....... навчсаа гөвсөн намар
Насан туршдаа хүлээх үү хэмээн исгэрэх салхи
Надад нэг байсийм.. алдчихсийм
Бардам насаа бараагүй байтал минь явчихсийм амжаагүй юм.,
Анхны минь намар Аньсандаа нулимстай Навчсаа дуустал гөвсөн хусхан...
Надад нэг байсан ...Санадаг... -Чука-с
Monday, October 24, 2016
Saturday, October 22, 2016
Тээр дээр тэнгэрт байгаа...
Тээр дээр тэнгэрт байгаа
байгаа... тэртээгээс зөөлхнөөр ширтэн илбэж байгаа...
Saturday, October 8, 2016
Үг яг үнэндээ амьд
Үг яг үнэндээ амьд
Үнсээд буцахаас илүү бодьтой
Булбрай зоолон цээжинд чинь гар хүрэн илбэж
Борхн зүрхний чинь гүнд үүрээ засах чадалтай
Үг өөрөө бүхэл бүтэн ертөнц би дуралцан
Үзэсгэлэн гоог чинь тамшаалж зүрхэн чинь ороод гарсан би... бас дуралцан
Үнсэж үнгэлж үгээрээ чамайг таалахад
Үнэндээ чи ч надад дурлана даа магад дурлана...
Шүлэг найраглал бол яг л ...
Ариун онгон биеэ надад зориулан тайчиж
Амисгалаа түгжин чичрэх үзэсгэлэнт бүсгүйн сэтгэл шиг... цэвэрхэн
Анисгандаа нулимас цийлэгнүүлэн нандин бүхнээ үдэх
Амраг хосийн бал сар шиг бодьтой
-Чука- :)
Sunday, August 28, 2016
жинхэнэ эр хүн охид худалдаж авдаггүй
Ийнхүү бичсэн хуулгаа нааж явтал нэгэн настай ах ... наадуул чинь ингээд ДИЙЛДЭХГҮЙ дээ дахиад л наачихна дэмий мөнгөө үрлээдээ ......гэнэ эНээрээ ч иймэрхүү зүйлийг ор үгүй болгох нь юу л юм гэхдээ би хэллээ.... дийлэх дийлдэхдээ биш шүү дээ харин хэр их охид бүсгүйчүүдээ аварч хамгаалж байна вэ гэдэг нь л чухал гэж хэллээ .... мөн үү .. . зөв үү
Friday, April 3, 2015
Хэцүү үе хэн миний хажууд байна .................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................одоохондоо хэн ч алга...............................!!!
Wednesday, March 4, 2015
Бурхан, үнэхээр Та мөн үү? Лорен Коннинхэм, Женис Рожерс
YWAM-г үүсгэн байгуулсан хүний тухай, түүний Бурханаас авсан дуудлага, тэр дуудлага д итгэмжтэй үнэнч тууштай байж бүхий л амьдралынхаа явах зам, зорилго болгож түүнийг даган амьдарч байгаа тухай байна.
Аав өвдсөнийг сонссоноос хойш 3 өдрийн дараа нэг хүн манай хаалгыг тогшив. Ялимгүй сэрүүхэн ч тэнгэр цэлмэр 2-р сарын нэгэн өглөө байсан санагдана. Ээж хаалга онгойлгож өгөхийг би харж байв. Хаалганы цаана сүмийн итгэгч нэг эр зогсож байлаа. Яагаад ч юм, урьд нь нэг удаа харж байсан оршуулгын ёслол удирдагчийг тэр надад санагдуулав. Үрчийсэн царайтай тэрээр тансар хилэн малгайгаа үнгэчин, хэлэх үгнээсээ айсан мэт зогсоно.
Та ямар хэргээр ирээ вэ? гэж ээж түүнээс огт айсан шинжгүй асуув.
Тэр Коннинхэм эгчээ Ой гутам тэр эр арай ядан ам нээж.: Бурхан миний зүүдэнд танай нөхрийн шарилтай авс ирж байгааг харууллаа л даа , гэх нь тэр
Би өөрийн эрхгүй амаа ангайчхав. Ээжийг харлаа , Ээж бяцхан бодолхийлснээ ингэж хэллээ.
Танд баярлалаа: Ээжийн хоолой зөөлөн боловч эрс сонсогдоно. Үүнийг хэлэхээр зориуд

Неил Т. Андерсоны "Харанхуйг гэтлэхүй"
Ер нь хүн гэдэг бодлогогүй, авцалдаагүй амиа хичээмтгий байдаг
Гэсэн ч тэднийг хайрла.
Чамайг сайн сайхан зүйл хийхээр хүмүүс чамайг далдуур муулж буруушаах болно.
Гэсэн ч сайныг үйлд.
Гэсэн ч тэднийг хайрла.
Чамайг сайн сайхан зүйл хийхээр хүмүүс чамайг далдуур муулж буруушаах болно.
Гэсэн ч сайныг үйлд.
Жон Бивэр Сатаны урхи ном
энэ ном Бурханы хүслээс итгэгчдийг тун амархан
урхиддаг арга болох "гомдол"-ын тухай бичсэн. Их олон хүн урхидуулсанаа ч
мэдэлгүй энэ урхинд унадаг..тухай..............
Жон Бивэр хардалт, үл итгэлцэлээс чөлөөтэй байж Бурханы хүсэл дор үргэлж явах замыг зааж өгөх гэж оролдсон байна . Байнга хэн нэгэнд уурлаж, цухалдаж явах хохирогчийн сэтгэлгээнээс чөлөөтэй амьдрахыг, Бурханд амьдралаа бодлоо бүрэн даатган өгөх бүр уучлал, эвлэрэл, баяр хөөрөөр дүүрэн амьдрахын нууцыг нээн харуулах гэж зорьсон байна
Бүү хуурт.........! Таныг гомдоох зүйлээс зугтаж чадахгүй ч гомдох гомдохгүйгээ сонгох боломж танд бий. Гомдлыг зөв шийдвэл хорсож үлдэлгүй харин улам хүчирхэг болно. Зөвхөн зөв шийдсэн нь Бурхантай ямар ч саадгүй харилцана.. гэжээ
..............................................................................................................................
Урхи, хавх хэрэглэж амьтан барьж үзсэн хүн бүр урхинь амьтаны нүдэнд харагдахгүй атлаа

Флойд МакКланг "Бурхан эцгийн сэтгэл" номноос
Сават
анх удаа энэ зочид буудлын дээд давхарт гарч ирэхдээ маш их цочирдон
гайхсан гэдэг. Энэ бүхэн нь түүний зүүдэнд ч орохооргүй зүйл байсан юм.
Тэр давхрын хонгил руу харсан өрөө бүрт нэгэн жаахан охин суух аж. Тэд
наснаасаа илүү овортой харагдах ба бүгд л инээмсэглэх агаад тэдний
олонхи нь 12 настай, эсвэл 13 орчим насны,бүүр түүнээс ч бага настай
байлаа. Гэвч тэдний сэтгэл үнэндээ үймэрсэн, мөн айдастай харагдаж
байлаа.
Сават ингэж Бангкокын янхнуудын ертөнцөд анх удаа хөл тавин орж ирсэн нь энэ.Энэ бүхэн эхэндээ ямарч хор уршиггүй мэт байсан боловч өөдөсхөөн зомголыг хүчит урсгал хаман авах шиг л түүнийг ховх татан авчээ. Энэ урсгал дэндүү хүчтэй ширүүн байлаа.
Удалгүй Сават хар тамхичид болон янхнаар үйлчлүүлэгч жуулчдад хар тамхи зарж эхлэв. Дараа нь нэр хүндээ хөсөр хаян хүний наймаанд татагдан орж, энэ бузар хэрэгтээ 10-12 настай бяцхан

Др.Кон Хи
1. Балчир том хүн - Эрчүүд
Рев.Др.Кон Хи
Хэрвээ
бид эргэн тойрноо харвал, балчир зантай насанд хүрэгчид хаа сайгү
байгааг олно. Хүүхдийн гаргадаг долоон занг тэд үзүүлдэг.
- Амиа бодогч
"Балчир зантай хүн өөр дээрээ л төвлөрдөг."
- Мэдрэмжгүй
"Балчир зантай хүн бусдын хэрэгцээнд мэдрэмжгүй
хандана." Танаас өөр төрхтэй хүмүүсийг та
Saturday, February 7, 2015
Би нэлээн хэдэн хоногийн өмнө хүүхдүүдээ аваад урд богд
уулийнхаа цасаар гулгасан. Хүүхдүүд маань гулгаад л би нэлээн дээхнэ уулийн
модны яг доорхон талд нэгэн саравчинд сууж байлаа яагаад ч юм би бурханд
талархах сэтгэл төрсөн ямар гайхалтай зүйлсийг бурхан бидэнд өгсөн юм бэ энэ
мод уул ус цас мөс агаар нар цэлмэг тэнгэр, бас хүйтнийг тэр бүхнийг даван
туулах ухаан тэр бүхнийг мэдрэх мэдрэмж, харах нүд сайхан агаарыг цээж дүүрэн
амьсгалах тэрийгээ ямар цэвэр цэнгэг гэдгийг нь мэдрэх мэдрэмж хүүхдүүдээ харан
баярлан баясах сэтгэлийг аз жаргалыг
ямар сайхан зүйлсийг эзэн бурхан бидэнд өгөө вэ түүнийг бүтээгч гэдгийг
нь өөр юугаар нотлох вэ үүнээс илүүгээр түүнийг байдаг гэдгийг мэдүүлчих юм
байн уу би талархаж байна цаашлаад тэр намайг хамгаалан гэм нүглээс салангад
амьдруулах тэр заваан муухай зүйлийн шийтгэлээс хамгаалан өөрийн амь бие өөрийн
цусаа эцсийн дусал цусаа өгөөд загалмай дээр нас барсанд талархахгүй байх нь
утгагүй биз дээ би тэр үе бодсон шийдсэн түүний төлөө л амьдаръя үхсэн ч түүний
зорилгын төлөө түүний үнэн зөв амьдралын төлөө үхье гэхдээ үхэх нь түүний
төлөө амьдрахаас амархан л даа тиймээс би түүний төлөө амьдрахыг сонгож байна
Таны бас миний шийдвэр нэг хол зөрөхгүй байх гэж найдаж
байна
Би нэгэн зүйлийг сануулъя тэр үхлийг ялан дийлж дахийн
амилсан тэр олон мянган дагалдагч нартаа тэнгэр өөд явахаа харуулсан гэдгийг,
Би бас дахин сануулъя тэр одоо ч өөрөө бидэнтэй ярилцан
бидний дэргэд түүний илгээсэн ариун сүнс байдаг гэдгийг
Би дахин сануулъя тэрээр... надад итгэсэн хүний амьдрал гэрэлтэй
болж өөрчлөгдөнө гэснийг
Гэм нүгэл бидний түүний үнэн зөв замыг нураадаг үнэн зөв
амьдралыг нураадаг тэр тусмаа үнэн зөв харилцааг нураадаг Харилцааг Харилцааг.....
Tuesday, December 18, 2012
Монгол эрчүүд байна уу? гэнэ ээ... бүсгүйчүүд маань...
Монгол эрчүүд байна уу? гэнэ ээ... бүсгүйчүүд маань...
байгаа....
бид байгаа
Морьтойгоо, дээлтэйгээ,
бид байгаа... зогссоор байгаа
тулгаа...туургаа...түмнээ түшсээр
харин та нар минь дэмжсээр, эргэж тойрон тэвэрсээр, өлгийдсөөр үзэсгэлэн гоо. үнэн сэтгэл, үлэмжийн гоо чанараараа бүүвэйлсээр байгаарай,
байгаа....
бид байгаа
Морьтойгоо, дээлтэйгээ,
дэндүү уужим сэтгэлтэйгээ
дэлхийн талыг эзэгнэж явсан ухаантайгаа
дэргэд чинь бий...
дэргэд чинь бий...
Эхийнхээ хэвлийгээс төрөхдөө аврал эрэн бархирсанЭрэлхэг Монгол хар хүү өвгөдөөсөө өвлөсөн сургаалтайЭцгийнхээ голомтод ханхайн үлэмж ухаанд хурцлагданЭнэрэл хайр нигүүлслээр мөрөө үлдээх жудагтай
Жинхэнэ эрчүүд чинь
Дэлхий шиг хүмүүс шүү дээ тэд чинь ...
Дээлийн хормойдоо дэлхийг багтаачихсан
Дундуур сэтгэлгүй ээ дундрамгүй үйлтэй яваа
Ээээ за яах вэ аальтай бүсгүй таныг
Эхийнхээ өвөрөөс гаралгүй Эхнэр авсан
Эцгийн урдууд тонгойн сархад хүртсэнЭлээ мэт дэвсэн сахалтай нялхасЭгдүүцэлийг тань хүргэсэн байж мэдэхЭнэлэн шаналгаж зовоосон байж мэдэх
.... Та олсонгүй гэлтэ
Жинхэнэ эрчүүд чинь
Дэлхий шиг хүмүүс шүү дээ тэд чинь ...
Дээлийн хормойдоо дэлхийг багтаачихсан
Дүүрэн сэтгэлтэй дундрамгүй үйлтэй явдагийм
бид байгаа... зогссоор байгаа
тулгаа...туургаа...түмнээ түшсээр
ганхахгүй ган болд шиг дэргэд чинь бий
харин та нар минь дэмжсээр, эргэж тойрон тэвэрсээр, өлгийдсөөр үзэсгэлэн гоо. үнэн сэтгэл, үлэмжийн гоо чанараараа бүүвэйлсээр байгаарай,
бид унахгүй...ухрахгүй...улалзана... дүрэлзэнэ...
Монгол эр хүн дэргэд чинь бий....
нэн сайхан байлаа
монгол эр хүн:)
Монгол эр хүн дэргэд чинь бий....
нэн сайхан байлаа
монгол эр хүн:)
Tuesday, May 22, 2012
Сэтгэлийн утас цохилоод...
Ажил ихтэй блогт цаг гаргалгүй явсаар өнөөдөр нэг найзуудаа уншсан чинь Урьд эртийн тухай блог уншиж байтал сэтгэлийн утас цохилоод
...............................................................................................................................................................
Чихэргүй дарсгүй, сэтгэлтэйгээ хамт хувцасаа тайлсан сайхан бүсгүй бий...
алдцийм... бардам насаа бараагүй байтал минь явцийм... амжаагүйм
анхаардаг л байж гэж амаа барьдийм... булаацийм бишээ булаалгацийм
хаяахан нэг харц тулгардагийн гунигтай байдын би, бас тэр...
амьдрал нь жаргалтай байг гэж залбираад нуруугаа харуулад алхдаг... дахин гай болохгүйм шүү... хайралдаг...
сайхан байлаа...

Tuesday, March 20, 2012
Thursday, December 8, 2011
би тамхинд орлоо. 12сар7
сэтгэл хоосроод утгагүй байна хань хэрэгтэй
сэм сэмхэн надаас холдоод, бишээ би холдоод сэрэхгүй унтмаар
санаандгүй тамхи таарлаа нэг сорно хань минь ч юм шиг
саваагүйдээ биш санааширсандаа дуустал нь уулаа уулгалаа, чиний дүр бүдгэрээд
хайрласан гэсэн намайг хэдийн хэлсийм мартсан юм шиг
халуун уруулаа мартхааргүй үнэссэн үлдээсэн, одоо мартах нь нэгийг асаая
хангалуунаар нэг сорлоо толгой эргэж байна, муухай
ханаталаа хайрлууллаа болно доо, би тамхинаас гарлаа, чамаас ч бас....
энэ өдөр төрсөн гэж ээж хэлсэн би мэдэхгүй ээ
эцгээсээ асуухаар тийм л гэдгийн магадгүй л юм
эргээд яг энэ өдөртөө үхнэ ээ ядаж нэг юм ч давхцаг
инээх хүнээс асуугаарай чи хайрт нь байсиймуу гэж, тийм л гэнэ.
тэгэхэд нь би эргээд ирнэ ээ яг нүднийх нь өмнө......................................

Monday, October 10, 2011
би уйлахгүй нулмасаа хадгална дүү минь
Би олон одтой азтай хүн харин нэг нь саяхан харвачихлаа........................................................
.......................................................................................................................................яагаад........ Диваажин байдаг гэдгийг харсан юм шиг мэднэ...гэхдээ би гунигтай.................дүү минь тэнд байгаа, мэднэ ..... гэхдээ харамсалтай... харамсалтай байна Бурхан минь яагаад ... залуухан байсан, засрах зан үгүй шахам тэгш байсан, ухаантай, дуулгавартай, үнэнч байсан.................... уурлахдаа удаан уучилахдаа түргэн ахын сайн дүү амьдрал зохиож амжаагүй, хүү байсан хүүхэд байсан.

Wednesday, July 27, 2011
хайрт хүмүүсээ хөсөр хаях дургүй
Би хайрлуулах дуртай, гал халуун хувиршгүй гүн гүнзгий тийм ариун хайраар хайрлуулах дуртай. тал дундуур бөөн цэцгэн дунд хаашаа ч харсан цэлгэр уудам сэтгэл тэнийсэн ногоон хээр талаар алхах дуртай, хажуугаар горхи урсан ундаассан амьтдад намайг үл анзааран горхины уснаас цангаагаа тайлан ямар ч айдасгүй... ... ...хайраар дүүрсэн.....
эр эмийн хайраас илүүтэйгээр найз нөхдийнхөө төлөө үхэн хатан тэмцэлдэж амьдралаа амиа
эр эмийн хайраас илүүтэйгээр найз нөхдийнхөө төлөө үхэн хатан тэмцэлдэж амьдралаа амиа
Friday, June 24, 2011
Урьд эртийн анддаа гэсс
Блог оор чинь чиний царайг хардаг
Бодолдоо төсөөлөн үнэнчээр найзархдаг
Бичсэн үгсээс чинь нэгийг ч орхилгүй сэтгэлээрээ уншихад
Бүлээн амьсгал чинь хажууд ирээд буцдаг
Би чамайг таньдаг
Чамайг би хараагүй харахгүй
Чанх дэргэд чинь би очоогүй очихгүй
Чимээгүй чиний хажуугаар жишэм ч үгүй зөрнө
Чигээрээ ахсаар зорсон газраа хүрнэ
Гэвч чамайг би таньдаг... ... ... ... яаж... ... ... ...

Tuesday, May 24, 2011
Араас хутга шаадаг хүн яг дэргэд минь
Би гал шиг дүрэлзэнэ ганц хоёрхон үгээр уул нурааж галтай цогтой зүрхэнд чинь үүрлэнэ хэзээ ч гарахааргүй. тэгэхэд чиний зүрх хайлан урсаж хатуу нь зөөлөрч нулимс чинь урсана хар аяндаа.
Friday, May 6, 2011
сэтгэлээс гуниг мултална
Би лав цасанд дуртай дагаа саяын хэд хоногийн цаснаар нээг их сэтгэлдээ тээгээд байсан ачаагаа аваад хаячих шиг л боллоо
өчигдөр орой ямар ч салхи үгүй даарахаар хүйтэнгүй сайхан байсан машинаа хаа байсан хорооллын нэг захад орхицон нөгөө зах хүртэл ганцаараа баахан алхцан энэ тэр буцахдаа бас л залхаагүй
өчигдөр орой ямар ч салхи үгүй даарахаар хүйтэнгүй сайхан байсан машинаа хаа байсан хорооллын нэг захад орхицон нөгөө зах хүртэл ганцаараа баахан алхцан энэ тэр буцахдаа бас л залхаагүй
Saturday, April 16, 2011
Ижийгээс минь жижигхэн дэлхий
Жижигхэн дэлхийг тойроод арзайсан олон хүмүүс арзганаад л яг шоргоолжны үүр шиг бөөн бужигнаан би тэдний нэг нь гээд бодох оор........ яааядоо гэсэн энэ тэр арай л олуулаа юм биш үү хүмүүсээ ай нээг их олон хүнтэй харьцалгүй зүгээр л хонь ямаа ялгаж байгаа юм шиг ялгаж байгаад хашчихиймсан тэгээд л тэндээ юу ......... м.м.м.м
мм мэдэхгүй ээ үг дуусчихлаа
гэхдээ л еоое нэг л бишээ худлаа яриад л юу хийгээд байгаагаа мэдэхгүй зарим нэг хүмүүс юу яамаар юм. ммм..м.м. үгүй ээ зүгээр л надаас далдраад өгөөсэйдөө л гэх гэсийн миний хэрэг гарахаараа зууралдаад салахгүй чорт чорт чорт... харин эсрэгээрээ бол алга болоод өгнө. лайтай хүнэнцэрүүд
яая гэхвээдээ гээл худлаа өөрийгөө тавшуулаад суужийноо би гэдэг хүн чинь...
үгүй ээ тэгээд мөнгө харвал гар нь салганаад л тойроод ирнэ шүү дээ ай тэд нар чинь
дэндүү дээ дэндүү даач дэндүү дээ бидэн хоёрын ариун хайраа
би ер нь хоёр нүүртэй хүнд угаасаа дургүй
худлаа уйлдаг хүнд дэндүү дургүй
хэрээ мэдэхгүй том дугарчхаад хэрэг дээрээ нусаа гоожуулдаг модон зүрхтнүүдэд бүр ч дургүй хүндээ
яг л өөрөө байдаг хүмүүст дуртай дуртай ч гэж дээ амар байдгийн сэтгэлээ нээгээд чадах чадахгүй гээ шууд л хэлчихдэг
яг хүүхэд шиг дургүй бол уурлачихдаг уйлчихдаг
дуртай бол инээчихдэг баярлачихдаг
чадахгүй бол асуучихдаг гээд л ........ юу яадаг нэг тийм та мэднэ дээ ...........
Хүүхэд уйлахад би дуртай залбирдаг юм гэнэлээ
Хүсэл бодлоо хэлэн гуйдаг юм гэнэлээ
Хорвоо дэлхийг доргитол бахрахад нь Ижий нь сонсоод
Хөхнийх нь сүү эвлэрч сувдардаг юм билээ.
Намайг бага д ижий минь зовсон юм билээ
Нандигнан хайрлан хамгаалж өсгөсөн юм билээ
Нарт орчлонгоос одохдоо сэтгэлээрээ намайг өлгийдөж
Нандин хайраа дэвсэн замхарсан юм билээ.....
Насан туршид минь илбэхээр салхи болсон байхдаа миний ижий би мэднээ
Намрын биш зуны сэвэлзүүр салхи болсон яг л тэгэх ёстой
Нууцхан бодолдоо ихийг тунгаан шүд зуун тэссээр
Намайг хайрлах гэж зөөлөн салхи болсон байж таараа би ижийгээ мэднээ.....
Хүү нь тандаа зөндөө их хайртай ..........
Хайрлаж чадаагүй байхдаа би гэж нэг амьтан
Халуун дулаан үгс сонсгож чадаагүй л байж таарна
Одоо би таныг уйлж хайрлана өнгөрсөн хойно нь шүү толгойгоо шаан хайрлана
Олон таван үггүй нулимс та арчина би мэднээ
салхийг би сэтгэлээ тэнийтэл амьсгалнаааааааа ....та мэднэ.
ИЖИЙГЭЭС МИНЬ ИЛҮҮ ХАНЬ АЛГА ДАА ЭНЭ ЖИЖЭГХЭН ДЭЛХИЙД НАЙЗУУД МИНЬ...........
Tuesday, April 12, 2011
би ч, чи ч..........................чөлөөтэй болсон
аймаар ажилтай толгой өндийлгүй цаацтай зууралддаг байшд хэд хоног тээл дуусвуу үгүй юу тэнэгтээд л блогт ороод иржийгаан ....хэдэн үг шивээд сэтгэлээ жаахан онгойлгоод авдаг юм билүү гэцэн энэ тэр өөртөө хэлсээр ороод ирлээ би лав засрахгүйдэгээ
аймаар ядарчынаа хажуугаар нь гадаа шороо шуураад, лав надад уурлсан дагаа нүд амаар ороод л тайван ч алхуулчихгүй юм шиг.........гэрлүү гэлдэрнэ гэж байгаа......
аймаар ядарчынаа хажуугаар нь гадаа шороо шуураад, лав надад уурлсан дагаа нүд амаар ороод л тайван ч алхуулчихгүй юм шиг.........гэрлүү гэлдэрнэ гэж байгаа......
Tuesday, April 5, 2011
Маргааш би баяжнаа
Алхажээ явтал кармаанд нэг гар байжийн минийх юм болуу гээд барьсан атгасан байдгаар нь дарсан хойно орлож байна... хүнийх байж би гар хулайлчихлаа.........
Monday, April 4, 2011
ингэхэд би хуцаад байна уу чи хуцаад байна уу
Гэнэт би сонин юм бодлоо
гар дээрээ хүн явдаг бол яахуу. зэвүү зэвүү.. ганц хоёр гишгээд амрах гээд сууна даа, яаж суухуу толгойгоороо сандлын суудал дээр дан, түшлэгийг нь эвтээхэн налаад бас болоогүй ээ хөлийхөө хуруун завсар тамхи хавчуулцан энэ тэр ......... зэвүү зэвүү...ер нь цаашилнаа хачин хачин....
мод цэцгэлдэггүй бол яах уу.. зэвүү зэвүү..үр гарч соёолдоггүй бол яах уу
ногоон биш улаан байвал яах уу ... зэвүү зэвүүн
Дэлхий буруу эргээд нарыг буруу тойрдог бол яах уу өө лайтай өвөл, намар, зун, хавар,
зэвүүн зэвүүн солиотой. хөгширдөг биш залууждаг энэ тэр...
дэлхий наранд 1м ойрхон байсан бол яах уу, шатсан өө лайтай.....
сар дэлхийд арай ойр бол яах уу. өө гай солирийн дайралт би ч чи ч

намайг хориод үзэлдээ би монгол хүн
Нээрээ би цас олсон сайхан байсан цас шиг цав цагаан гэрийн хойморт Одоо би суужийна сайхан байна оо тооноор нь нар цагын зүү шиг ханын толгой г тойрч тусаад л тэгс гээд нар шингэхэд одод харагдана хар даавуун дээр брилант шигтгээд зурцан юм шиг сайхан байна. тэгэхэд нь би хүслээ шивнэнэ яадийн....
надад бас гэр бий аав ижийгий минь.
энэ нарнаас ч илүү үнэтэй өргөө цагаан гэр би
насаараа би хадгална яадийг тэнгэр нэргэх хүртэл......
намайг хориод үзэлдээ би монгол хүн.......
чийгтэй байшингийн мухраас та лав чадахгүй ээ.
энэ өргөө гэрийг чинь өвгөд минь

Sunday, April 3, 2011
цас олоод очино доо
Хэд хоног амралт авсан өнөөдөр нээх л амарчиийлаа гэсэн бүүр ноз члоо
дуртай юмаа хийгээд л суух нь илүү юм оо доо нээг их........
маргааш гарнаа цас хайлхаас өмнө жаал чилээгээ гар чии
маргааш гэснээс маргааш ыби яах бол
чи мэдэх үү хэлээд өгөөрэйдөө
тэнгэр нэргэж, газар........
дуртай юмаа хийгээд л суух нь илүү юм оо доо нээг их........
маргааш гарнаа цас хайлхаас өмнө жаал чилээгээ гар чии
маргааш гэснээс маргааш ыби яах бол
Saturday, April 2, 2011
Би ер нь хэн бэ..
Дөнгөөд сая нэгэн сайн блогийн админ надаас чи хэн бэ гэж асуужээ.
юу гэж бичихээ мэддэггүй нэрээ бичихээр нэг л дутуу оргиод ажил мэрэгжил өөр юу байдагийн бичээд бас л дутуу яадаг юм билээ дээ гэж бараг л барьц алдлаашд ха ха
Чамайг хэн гэдэг вэ гэсэн бол
юу гэж бичихээ мэддэггүй нэрээ бичихээр нэг л дутуу оргиод ажил мэрэгжил өөр юу байдагийн бичээд бас л дутуу яадаг юм билээ дээ гэж бараг л барьц алдлаашд ха ха
Чамайг хэн гэдэг вэ гэсэн бол
Wednesday, March 30, 2011
бологгүйг ч болгоно доо
Сэрсэн бөгчим байна халуу шатсан хацар улайсан хаанаас ч юм төөнсөн тэсэлгүй боссон цонхоо нээсэн цэвэр агаар цээж дүүрээд л ёо миний монгол монгол минь цэнгэг цэлмэг,
цээж дүүрэн сэтгэл......! инээд л зогсъё...... гарнаа сайхан байна гал халуун эх орон минь хөгжөөд байнаа чамтайгаа хамт хөл хөнгөрлөө болдог үгүйг ч болгоноо..........
Утаан дунд миний эх орон ухаан суун надтай хамт........

өндөлздөг гэжийгаа тэгсэн явдаггүй
Би өгөөдөр нэг бардам гартай хамт ажилдаг гэсэн ажилсан гэхүүдээ нүүр дүүрэн ярвайсан том толгойт бишээ олгойт олгой гэж юу билээдээ нэг мурийж тахийгаад мушгирсан малын дотор эрхтэн билүү хаха ихийг ярилаа харин дэндүү багийг хийсэн байдаг байшд өөөөө лайтай өнөөдөрийн ажил будаа бас маргааш нөгөөдөр бас түүний дараа яаж хамт .............
Tuesday, March 29, 2011
Шууд үүрээ...
Алс холын тэртээ цэнхэртэх уулсын охин чи
Ядмагхан минь шүлгийг
Ядмагхан минь шүлгийг
Ялдамхан инээмсглэлээрээ чимээч
Тэгвэл шүлгийн минь үг болгон
Шувуудын адил жигүүртэй болон нисэж
Бусдын зүрхийг үүр болгон
Бусдын зүрхийг үүр болгон
Булиглах сэтгэлийг нь уяраах бизээ
Subscribe to:
Posts (Atom)
-
Гуйхгүй ээ би одоо чамайг Дуртай байсан уу гэж үү Тийм ээ дурласан байсан Дууг хүртэл чиний нэртэй дуулж Дутуу орхисон үг бүрийн тоогоор х...
-
Нөгөөх чинь үхсэн…. Талаар нэг асгарсан үгсийг чинь Тайван суугаад түүж хормойлдог өнөөх чинь үхсэн Өөрөөс чинь өөрийг чинь хаацайлж өмнө ...
-
Нэг л мэдэхэд холдон одсон гэнэн цагаан нас минь Навчсаа гөвөн хагдарч дахин цэцэглэх модод шиг Идэр насны минь тэг дунд гунигийн дуу аялн...