Friday, December 13, 2024
Нэг л өөр мэдрэмж...зугтмаар
Нэг л ондоо цагалбар...оршмоор
Өвлийн хүйтэн цасан дунд нэгэн цэцэг ургана
Өнгөлөг бас үзэсгэлэнтэй ... шинэ
Нэг л өөр мэдрэмж зугтмаар
Нэг л өөр мэдрэмж оршмоор
Мөс шиг хүйтэн Гал шиг халуун хоёрын заагт
Хүсэл бодол хоёр уралдсаар...
Монита ч гэнэ үү нэг сонирхолтой юм байх юм. Эхнэртэй хүнд эвгүй ч юм шиг... Эсвэл аятайхан ч юм уу ч юм уу?😜😅😝😝
Sunday, October 20, 2024
яг энэ цас шиг...
хэний ч мөр үлдээгүй цэвэр цагаан сэтгэл дээр
халуун алгаараа шүргэн уруулын хээтэй мөр үлдээсэн сэн
яг энэ цас шиг ...
хөвсгөр зөөлөн зүрхэн хэлбэртэй хацар дээр
хүрч ядан анхны зам татуулсан сан
тэгээд тэнгэр өөд ширтэн гараа алдлан хэвтэх үед
тэнд ... яг энд ... сэтгэлд ...
Намайг өөртэй минь ойртуулсан бялзуухай
цээжийг минь дэрлээд гүн тод нойрссон сон
Чук...
Wednesday, August 21, 2024
Гүн их санаа алдаад дуугүй орхиход минь
Гашуунаар инээгээд бардамнан чарлах чи сонс
Ялах ялагдах аль аль нь энэ орчлонд хоосон гэдгийг
Нялх балчир тархиндаа нугалаа үүстэл тунгаа
Хайртай нь бүгдийг далдалдаг...дуугүй өнгөрнө
Ухаант нь хэдийн ойлгосон...дуугүй өнгөрнө
Туршлагатай нь үр дагаврыг тооцдог дүүгүй өнгөрнө
Дуугүй орхисон мөч бүрийн тоогоор таахалзан баясах чи л ...
... үр дагаврыг нь хүртэнэ.
Нүцгэн ирээд нүцгэн буцдаг хорвоод олон учир учиг бий ч
Хөлс төлж аврал авдаггүй .....!!!
Бидний хэмждэг нэгжээр
Буян зардаг Бурхан ч гэж юу байх вэ,
Бузар арилгадаг номтон ч гэж юу байх вэ
-Чука
Thursday, August 1, 2024
Thursday, June 13, 2024
Friday, April 26, 2024
Ичсэн гэнэ ээ миний ...
Энхрийлэн догдолж хайрлан ширтэж байх яг тэр үед
Ичээд байсан гэнэ ээ миний борхон
Цэцэг авахаар гарлаа
Сэтгэл үлэмж тэнэгэр санаа уужим сайхан
Хажууд нь очоод үнслээ хачин сайхан инээлээ.
Тэвэр дүүрэн сэтгэл цэцэгтэй хамт өгөөд
Тамшаалж нүдээрээ илбэж талархан чанга тэвэрлээ
Тэр үед . Ичсэн гэнэ ээ надаас
Цэцэг авахдаа будаж амжаагүй
Цамцны минь өнгөнөөс ичсэн гэнэ ээ...
2024.04.26
Friday, April 19, 2024
Дэлхий даахааргүй их дурлалцаж дээ бидэн...
Дэлхий даахааргүй их хайрласан байж уу
Өчигдөр би бас л од харлаа
Өнөөх л хэвээрээ надтай ярьж байна
Он цагийн элээсэн тэр богинохон хэт жинтэй мөчийг
Өгүүлж байх юм цэг таслалгүй бүгдийг нь
Дэргэд минь татаж ирээд сэтгэлд минь үүрлэх юм
Дэлхий даахааргүй хайрласан байж уу...
Дасган дасгасаар хуваагдамгүй болсон хоёр биеийг
Даахгүйн ээ гээд нэгийг нь ураад авсан байх нь...
Хаачхав дээ би энд нөгөө нойроо дуртай орхиж
Хаа хол хэний ч хүрэмгүй газарт аялна
Хэнгэнэтэл санаа алдан ододтой дурлан ярилцаж
Хэтэрхий хүнд богинохон үе ee дурсан санана
Эргээд тэр мөч ирвэл бодох ч үгүй хүссэнээр чинь ....
Эмээлгүй тайлсан сэтгэл бүхнийг чинь авна аа
Эгцэлж хараад хөөрхөн нүдтэй чинь ярилцаж
Энхрийлж дурлалцан байгаа бүхнээ өгнө өө...
Saturday, April 6, 2024
Subscribe to:
Posts (Atom)
Нэг л өөр мэдрэмж...зугтмаар Нэг л ондоо цагалбар...оршмоор Өвлийн хүйтэн цасан дунд нэгэн цэцэг ургана Өнгөлөг бас үзэсгэлэнтэй ... шинэ Н...
-
Би лав цасанд дуртай дагаа саяын хэд хоногийн цаснаар нээг их сэтгэлдээ тээгээд байсан ачаагаа аваад хаячих шиг л боллоо өчигдөр орой ямар ...
-
аймаар ажилтай толгой өндийлгүй цаацтай зууралддаг байшд хэд хоног тээл дуусвуу үгүй юу тэнэгтээд л блогт ороод иржийгаан ....хэдэн үг шивээ...
-
Өнөөдөр яруу найргийн өдөр гэнэ ээ Өндрөөс их өндрөөс орчныг ширтээд Өвлөн авсан бэлгээрээ зөгнөдөг мөч гэнэ ээ Өвгөдийн дууддаг Мөнх...