Sunday, October 20, 2024

яг энэ цас шиг... 
хэний ч мөр үлдээгүй цэвэр цагаан сэтгэл дээр
халуун алгаараа шүргэн уруулын хээтэй мөр үлдээсэн сэн 
яг энэ цас шиг ...
хөвсгөр зөөлөн зүрхэн хэлбэртэй хацар дээр
хүрч ядан анхны зам татуулсан сан 
тэгээд тэнгэр өөд ширтэн гараа алдлан хэвтэх үед
тэнд ... яг энд ... сэтгэлд ... 
Намайг өөртэй минь ойртуулсан бялзуухай
цээжийг минь дэрлээд гүн тод нойрссон сон

Чук...

Нэг л өөр мэдрэмж...зугтмаар Нэг л ондоо цагалбар...оршмоор Өвлийн хүйтэн цасан дунд нэгэн цэцэг ургана Өнгөлөг бас үзэсгэлэнтэй ... шинэ  Н...