Saturday, September 13, 2025

Гуйхгүй ээ би одоо чамайг Дуртай байсан уу гэж үү  
Тийм ээ дурласан байсан Дууг хүртэл чиний нэртэй дуулж Дутуу орхисон үг бүрийн тоогоор хайрын харц илгээн Тэрлэж татсан шүлгийн, чиний тухай мөрүүд Дурлалын минь цэнд тэнцэлгүй гологддог байсан. Дуудахгүй ээ одоо бол..тэр үг дуусчхаж Даль жигүүртэн тэнгэрээр дүүлэн нисэхэд нь Дэргэдээ байлгах гэж өөрийгөө бас хуурсаар Үрчхэж ээ би. Хоосон болгоод цүүлчхэж 
Дурласан байсан гэдэг ээ хэзээ ч харин нуухгүй ээ Харах нүдний минь өмнө, хос бүжиг эргэлдэнэ Хачин ихээр сэтгэл гонсойн хайр горьдсоор Нэг л мэдэхэд намрын тухай эргэцүүлж Нэхэхээ больжээ би өөрийгөө хол татчихаж Хайртай гэдгээ сэтгэлийн гүнээс мэдрэвч Горьдохоо больжээ би өөрийгөө хориод цоожилчхож Хааяадаа би өөрөөрөө байж болох уу Үйлийн цензур дэргэд ирдгээс хойш 
Үгүй гэж хэлж болох уу? Муу хүн болчихгүйгээр
- Чука- 2025.09.13

Гуйхгүй ээ би одоо чамайг Дуртай байсан уу гэж үү   Тийм ээ дурласан байсан Дууг хүртэл чиний нэртэй дуулж Дутуу орхисон үг бүрийн т...