Гуйхгүй ээ би одоо чамайг
Дуртай байсан уу гэж үү
Тийм ээ дурласан байсан
Дууг хүртэл чиний нэртэй дуулж
Дутуу орхисон үг бүрийн тоогоор хайрын харц илгээн
Тэрлэж татсан шүлгийн, чиний тухай мөрүүд
Дурлалын минь цэнд тэнцэлгүй гологддог байсан.
Дуудахгүй ээ одоо бол..тэр үг дуусчхаж
Даль жигүүртэн тэнгэрээр дүүлэн нисэхэд нь
Дэргэдээ байлгах гэж өөрийгөө бас хуурсаар
Үрчхэж ээ би. Хоосон болгоод цүүлчхэж
Дурласан байсан гэдэг ээ хэзээ ч харин нуухгүй ээ
Харах нүдний минь өмнө, хос бүжиг бүжих чамд
Хачин ихээр сэтгэл гонсойн хайр горьдсоор
Нэг л мэдэхэд намрын тухай эргэцүүлж
Нэхэхээ больжээ би өөрийгөө хол татчихаж
Хайртай гэдгээ сэтгэлийн гүнээс мэдрэвч
Горьдохоо больжээ би өөрийгөө хориод цоожилчхож
Горьдохоо больжээ би өөрийгөө хориод цоожилчхож
Одоо би өөрөөрөө байж болох уу
Үйлийн цензур дэргэд ирдгээс хойш
Үгүй гэж хэлж болох уу? Муу хүн болчихгүйгээр!
Үзэсгэлэн гоог, байгалийн сайхныг мэдэрч
Урлагийг гоёыг тамшаалж дуурь аязаа тултал нь чангалж
Үнэнээрээ байж болох уу, Ирэхгүй буцахаасаа өмнө!
- Чука- 2025.09.13
No comments:
Post a Comment